Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Windows 8.1 Enterprise

Windows 8.1 үйлдлийн систем нь танай бизнест шинэ мобайл програмаас эхлээд Office-н бүтээмжит програм хүртэлх, хайлт, вэб үзэх, мэдээллээ хүссэн газраасаа хандах зэрэг өргөн боломжуудыг өгч байна. Таны Windows-тай ажиллах туршлага авсаархан нөтбүүкээс эхлээд өндөр хүчин чадалтай ажлын компьютер эсвэл all-in-one зэрэг бүхий л төхөөрөмжүүдэд, гэртээ, ажил дээрээ, аялж байхад ч мөн л хэрэг болно. Windows үндсэн чухал зүйлсэд анхаарал тавьсаар ирсэн. Үүнд байгууллагын хэрэгцээнд хувийн төхөөрөмжөө ашиглаж, хөрөнгө оруулалтаа байгууллагын дэд бүтцэд оруулах, орчныхоо хамгаалалтыг сайжруулах зэргийг удирдах бүрэн боломжтой болсон.

Key Windows 8.1 үндсэн боломжууд

  • Таны танил дэлгэц. Эхлэл дэлгэцнээс нэг товшоод л танил болсон Windows дэлгэц рүүгээ шилжиж байнга хийдэг үйлдлээ ердийнхөөрөө хийж чадна.
  • Хулгана, гар... Харин одоо мэдэрдэг болсон. Windows 8.1 Pro систем нь хулгана, гар бүхий; мэдрэгчтэй, эсвэл бүгдийг нь агуулсан төхөөрөмж дээр суурилах боломжтой. Програмаас програм руу шилжихэд; нэг газраас нөгөө рүү шилжихэд хурдан бөгөөд хялбархан болсон.
  • Таны хүссэн програм. Цахим шуудан, хаягийн дэвтэр, зураг, видео боловсруулахад зориулсан бэлэн програмуудаас гадна Windows-н дэлгүүрээс хэдэн мянган програмуудаг татаж авч хэрэглэж болно.
  • Сайжруулсан хамгаалалт.Windows 8.1 үйлдлийн систем нь мэдээллийн хамгаалалтыг улам сайжруулсан төдийгүй, алсын дэлгэц ашиглах, Домэйнд холбогдсоноор байгууллагын сүлжээнд холбогдоно.

Windows 8.1 Enterprise-ийн шинэ боломжууд ба Windows 8.1 Pro хувилбартай харьцуулах нь

Windows 8.1 Pro-д суурилсан Windows 8.1 Enterprise нь мобайл зохилдогоо, хамгаалалт, удирдлага, виртуалчлал зэрэг боломжуудыг орчин үеийн томоохон байгууллагуудын хэрэгцээнд зориулан нэмсэн хувилбар юм.

Windows To Go

Мэдээллийн технологийн байгууллага нь бүрэн удирдлагатай, байгууллагын Windows 8.1-г систем ачаалагддаг гадаад USB драйвт үүсгэж болдог. Уг драйв нь Bring Your Own Device (хувийн төхөөрөмжөө байгууллагадаа ашиглах) зарчмыг хангасан эсвэл гэрээт ажилтанд өгснөөр байгууллагын орчинд аюулгүй байдлыг зөрчихгүйгээр хандах боломжтой болно.

Start Screen Control

Эхлэл дэлгэцний байршлын зураглалыг мэдээллийн технологийн хэлтэс хянах боломжтой болсноор компанийн хэмжээнд ашиглахаар олгосон гол гол програмуудад хандахад хялбар болгох боломжтой.

DirectAccess

Хэрэглэгчид байгууллагынхаа мэдээллийн эх үүсвэрүүд рүү чөлөөтэй хандах боломжтой буюу зориулалтын VPN ашиглах шаардлагагүй боллоо. Мөн админууд алсын хэрэглэгчийн компьютерийг хамгийн сүүлийн програм хангамжийн шинэчлэлтүүд, тохируулгаар байнга шинэчилж байх боломжтой.