Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Windows Server 2012 R2

Windows Server 2012 R2 нь суурилуулахад хялбар, хэмнэлттэй, програм хангамжийн хэрэглээнд чиглэсэн, хэрэглэгчид төвлөрсөн, энтерпрайз түвшний дата төв ба хайбрид (хосолсон) үүлэн шийдлүүдээр хангана.

Бүх төрлийн компаниудад тохирсон уян хатан
Windows Server 2012 R2 –ийг олон түрээслэгчтэй дата төв, үүлэн дэд бүтэцтэй, хялбаршуулсан IT үйлчилгээ бүхий энтерпрайз түвшний
байгууллагуудад санал болгодог. Энэхүү үйлдлийн системийн тусламжтай боломж өндөртэй, олон цэгийн бизнесийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, асар их хэмжээгээр мэдээллийг сэргээж чадна.
Нээлттэй програм хангамж ба вэб платформ учраас Windows Server 2012 R2 нь орчин үеийн програм хангамжуудыг байгуулж, суурилуулж, өндөр нягтралтай вэб хуудсуудыг дата төв ба үүлэнд байрлуулахад тохиромжтой.
Мөн энэхүүWindows Server 2012 R2 систем нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ мэдээллийн технологийн хэрэглэгчдийг уян хатан, бодлогод суурилсан нөөцүүдээр хангах нөхцөл бүрдүүлдэг.

Энтерпрайз түвшний дата төв ба үүлэн платформ
Windows Server 2012 R2-н шинэ бөгөөд сайжруулсан боломжууд нь дата төвийнхөө боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах боломж олгоно. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, ажлын ачаалал, хадгалах байгууламж, сүлжээ зэрэг нөөц рүү хандсанаар бизнесийн хурдан шуурхай байдлыг дээшлүүлнэ.
Windows Server 2012 R2 нь баталгаатай, энтерпрайз түвшний үүлэн ба дата төвийн платформыг санал болгосноороо 64 хүртэлх процессор,
Hyper-V хандалтанд зориулсан 1 терабайтын санах ой, 64 терабайт хүртэлх VHDX виртуал хатуу диск бүхий төхөөрөмж дээр хамгийн
өндөр ажлын ачааллыг даах чадвартай. Эдгээрээс гадна тасралтгүй ажиллагаагаар хангах хүчирхэг чадвар нь аливаа тасалдлаас бүрэн
хамгаална.

Хялбархан бөгөөд зардлын хэмнэлттэй
Windows Server 2012 R2-т агуулагддаг төрөл бүрийн үүлэн шийдлүүд нь дэд бүтцийн өөрчлөлт, системийн тохиргоо, програм хангамжуудыг шаардалгүйгээр шууд хэрэгжүүлж болно. Мөн энэхүү үйлдлийн системийн тусламжтай та дан ганц хадгалах байгууламжийн үнээр энтерпрайз түвшний, асар их хэмжээний ачаалал даах чадвартай дата агуулахыг байгуулж чадна. Файлд суурилсан кластер агуулах, виртуал агуулахын сан, өндөр хүчин чадалтай агуулахын автомат давхарлага, хүртээмж зэргийг стандарт тоног төхөөрөмж бүхий үр ашигт багтаамжтай хослуулан сайжруулсан. Үүнээс гадна, виртуал машины нягтралыг нэмэгдүүлж, виртуал машины хүчин чадлыг сайжруулсан нь өндөр өртөгтэй бүхнийг нэг дор багтаасан шийдлээс харьцангуй бага өртгөөр багтаамжаа нэмэгдүүлэхэд тусалдаг юм.

Програм хангамжийн хэрэглээнд чиглэсэн
Windows Server 2012 R2 танд дата төвдөө үйлчилгээ үзүүлэгчийн үүл ба Windows Azure-д тохирсон, өндөр түвшний үүлэнд суурил- сан хэрэглээний програм хангамжийн үйлчилгээ ба API байгуулах болмж олгоно. Энэ боломж нь урьдчилан байгуулсан, нийтийн, харилцагчийн хост зэрэг төрөл бүрийн үүлэнд МТ үйлчилгээг илүү уян хатан болгосон, програмын хэрэглээний хөрвөх чадварыг нэмэгдүүлдэг.
Windows Server 2012 R2 нь фреймворк, үйлчилгээ, хэрэгслүүдээр хангах учир олон түрээслэгчтэй програм хангамжууд ба вэб сайтуудын уян хатан байдлыг сайжруулна. Windows Server 2012 R2 системнь .NET фреймворкийн хамгийн шилдэг платформ болсон төдийгүй, нээлттэй фреймворк, нээлттэй эхийн програм хангамжууд, төрөл бүрийн програмчлалын хэлүүдтэй зохицдог.