/
x

Үндсэн / Шийдэл / Бизнес шийдэл / Бизнесийн дүн шинжилгээний систем (BI)

Бизнесийн дүн шинжилгээний систем (BI)

Компанийг бүхэлд нь болон түүний хэсэг салбарыг удирдах үйл ажиллагаанд мэдээлэл түлхүүр үүрэгтэй тоглодог гэж болно. Байгууллагын мэдээллийн сангаас авч болох мэдээлэл нь ихэнхдээ эмх цэгцгүй, харилцан уялдаагүй, дүн шинжилгээ хийхэд бэлтгэгдээгүй байдалтай байдаг.

Бизнесийн дүн шинжилгээний систем (Business Intelligence) нь байгууллага, компанийн өөр өөр төрлийн систем нөхцөл байдалд хуримтлуулсан бодит өгөгдөл, мэдээллийг нэгтгэх болон тэдгээрийг ашигтай бизнесийн шийдвэр гаргахад ашигтай мэдлэг болгон хувиргах боломжийг олгодог.

Softline компани Microsoft, Oracle, IBM, PROGNOZ зэрэг дэлхийн үйлдвэрлэгчийн платформд тулгуурласан BI-системүүдийг нэвтрүүлэхийг санал болгож байна.
Бизнесийн дүн шинжилгээ нь  их хэмжээний мэдлэгийн сан, өгөгдлөөс зөвхөн хүний хүчин зүйлд үндэслэсэн биш харин бодит баримтаас бүрдүүлсэн удирдлагын зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг гарган авахад тусалдаг.

Prognoz_logo Microsoft_logo IBM_logo oracle_logo

Бизнес дүн шинжилгээний хэрэглээний зарим үр дүнд:

  • Үйл ажиллагааны ашигтай болон алдагдалтай чиглэлийг тогтоох;
  • Бодит цаг хугацааны горимд худалдах үйл ажиллагааны төлөвлөлт, төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх;
  • Төсвийг төсөвлөх, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх ;
  • Өрсөлдөөний байдалд дүн шинжилгээ хийх, маркетингийн судалгаа явуулах;
  • Үйлдвэрлэлийн төлөвлөлт, агуулахын нөөцийг бүрдүүлэх, зохицуулах боломж бүрддэг.

BI хэрхэн ажилладаг вэ?

Бизнесийн дүн шинжилгээний систем (BI)-үүд дараах асуудлуудыг шийдвэрлэдэг:

Топ-менежеруудэд

  • Байгууллагын дотоод болон гадаад их хэмжээний мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийсний үр дүнд үйл ажиллагааны ашигтай болон алдагдалтай чиглэлийг тогтоодог.
  • Бизнесийн хэтийн төлөвийн болон богино хугацааны шуурхай шийдвэрийг тухайн бизнесийн үйл ажиллагаанд байнгын хяналт шинжилгээ хийсний үр дүнд гаргадаг.
  • Байгууллагын үйл ажиллагааны ноцтой асуудлыг цаг тухайд нь илрүүлэх
  • Нөөцүүдийн ашиглалтын үр ашгийг үнэлэх, түүний дотор охин буюу салбар байгууллагуудын ажлыг үнэлэх

Худалдаа

  • Бодит цаг хугацааны горимд худалдах ажлыг төлөвлөх, төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх
  • Худалдааны менежерүүдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, бонус буюу шагнал тооцох
  • Төрөл бүрийн салбарт хийгдсэн худалдаанд дүн шинжилгээ хийх, худалдааны далайцыг үнэлэх, шинжлэх
  • Улирлын, цаг хугацааны болон бусад хүчин зүйлийн улмаас арилжааны цаг үеийн өсөлтийг тогтоох

Санхүү, бүртгэл

  • Төсвийн төсөл боловсруулах
  • Мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд дүн шинжилгээ хийх
  • Зээлдэгчдийн эргэн төлөлтийн байдалд дүн шинжилгээ хийх
  • Санхүүгийн тайлангийн тэнцэл нэгтгэх

Маркетинг

  • Зах зээлийн төрөл бүрийн сегмент, салбарын хөдөлгөгч хүчин зүйлс, өрсөлдөөний байдалд дүн шинжилгээ хийх
  • Маркетингийн судалгаа хийх, шинэ бараа үйлчилгээний голлох худалдан авагчдыг тодруулах, эрэлт хэрэгцээний эзлэхүүн хэмжээг урьдчилан таамаглах
  • Маркетингийн акцын үр ашигт дүн шинжилгээ хийх
  • Бараа бүтээгдэхүүний хөдөлгөөний илүү үр ашигтай хэрэгслийг олж тогтоох

Үйлдвэрлэл болон логистик

  • Үйлдвэрлэлийн хамгийн оновчтой төлөвлөлтийг бүрдүүлэх
  • Бүтээгдэхүүнийг хүргэхтэй холбогдсон шуурхай удирдлага, хүргэх замыг шинжлэх
  • Агуулахын нөөцүүдийн удирдлага, агуулахын үлдэгдэлд тавих хяналт
  • Бараа бүтээгдэхүүний цаг хугацаандаа ачилт хийгдэж буй байдлыг шинжлэх, хяналт тавих, “эмзэг цэгийг” илрүүлэх, хүргэлтийн цаг хугацааг баримтлан хянах, нийлүүлэлтийн байдалд  хийх дүн шинжилгээ.

Softline-ын мэргэжилтнүүдэд нэвтрүүлэхтэй холбогдсон зөвлөгөө, үйлчилгээг авахаар хандаарай.