/
x

Үндсэн / Шийдэл / Бизнес шийдэл / Microsoft Project төслийн удирдлага

Microsoft Project төслийн удирдлага

Төслийн удирдлагын шийдлүүд нь төслийг үр дүнд хүргэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах, төслийн нөөцүүд, цаг хугацааны хүчин зүйлсийг оновчтой ашиглах, эрсдэлийн болон чанарын зохистой удирдлагыг хэрэгжүүлэх боломж олгодог.

Бид төслийн төлөвлөлт, нэвтрүүлэлт, хэрэгжилтийн хяналт,тохируулгын бүх үе шатны үйл ажиллагааг дэмжих төрөл бүрийн салбарт зориулсан тусгайлсан мэдээллийн системийг санал болгож байна. 

Project 2010 Start Service -  гэдэг нь Microsoft компанийн зохиогчийн эрх бүхий үйлчилгээ бөгөөд манай хэрэглэгчдэд өөрийн байгууллагын хүрээнд төслийн удирдлагын технологийн үндсэн боломжуудтай танилцах, түүнийг ашиглаж эхлэх боломж олгодог.

Үйлчилгээний зорилго

  • Төслийн болон нөөцийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх.
  • Байгууллагын төслийн төлөвлөлтийг оновчтой болгох.
  • Төслийн бүх үе шатны биелэлтийг мөрдөх.
  • Ажилтнуудын ажлын зохион байршуулалтыг сайжруулах.
  • Тогтоосон төсвийн хөрөнгийн хүрээнд төслийг цаг хугацаанд нь дуусгах.

Хүлээгдэх үр дүн:

  • Тохируулсан сервер Project Server 2010 түүний бүх боломжуудын хамт.
  • Төслийн удирдлагын 3-аас цөөнгүй үе шатыг хамруулан тохируулсан  ажлын төсөл
  • Корпоратив төслийн 1-р шаблоны 3-аас цөөнгүй ачаалагдсан төсөл. Эдгээр төслүүдийн бүх параметрүүдийн утга жишээгээр өгөгдсөн байх бөгөөд төслийн сайтуудыг байгуулсан байна.
  • Төрөл бүрийн үүрэг бүхий хэрэглэгчдийг тохируулсан байна
  • Ерөнхий булыг дүүргэсэн байх бөгөөд нөөцийн төрлүүд тодорхойлогдсон байна
  • Бизнесийн зорилтуудыг оруулж, төслүүдийн зорилгоор эрэмблэн түвшин тогтоосон байна. Портфелыг оновчтой байлгах, дүн шинжилгээ хийх, нөөцүүдийг ачаалах ажлыг төлөвлөх зорилгоор төслийн портфелыг байгуулж, тохируулсан байна.
  • PWA-г тохируулсан, хэрэглэгчдэд төсөлтэй ажиллах эрх олгогдсон байна.
  • Хэд хэдэн ажлын байр Project Professional-д Project Server эрхтэй тохируулагдсан байна.

Энэ шийдлийн тухай зөвлөгөө авахыг хүсвэл Softline-ний мэргэжилтнүүдэд хандаарай.