/
x

Үндсэн / Шийдэл / Бизнес шийдэл / Портал шийдлүүд

Портал шийдлүүд

Эмх замбараагүй мэдээллийг цэгцлэн бүтэцжүүлэх болон тэдгээрийг хэрэглэгчдэд найдвартай хүртээмжтэй байлгах нь мэдээллийн технологийн нэгж байгууллагуудын чухал зорилгын нэг юм. Softline-ний мэргэжилтнүүд Microsoft SharePoint Server-т тулгуурласан портал шийдлүүдийг санал болгож байна:

  • Байгууллагын дотоод болон экстранет /гадаад сүлжээ/ порталууд, түүний дотор DeskWork шийдэл ашигласан корпоративын порталууд;
  • Интернет сайтууд;
  • Баримт эргэлтийн системүүд;
  • Microsoft FAST Search Server-т тулгуурласан байгууллага доторх хайлт.

Портал шийдлүүдийг нэвтрүүлэх үед:

  • Мэдээллийн хангамжийн түвшнийг дээшлүүлж, байгууллагын дотоод харилцааны технологийг боловсронгуй болгосноор үйл ажиллагааны зардал багасна;
  • Ажилтнууд хэрэгцээт мэдээллээ хүрэлцээтэй хэмжээгээр тухтай нөхцөлд авна;
  • Дотоод сүлжээнд ажилтнууд мэдээлэл, баримт бичиг хайх хугацаа эрс багасна;
  • Хөгжүүлэлтийн зардлыг оновчтой болгож мэдээллийн технологийн нөөцүүдийн ашиглалтын үр ашиг нэмэгдэнэ;
  • байгууллагын хэмжээний мэдээлэл хандах нэг цэгийн байрлал тодорхойлогдоно;
  • Дотоодын олон тооны бизнес үйл явц автоматчилагдаж компанийн нэгж, байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдал дээшилнэ;
  • Хайлтын шуурхай байдал, бүтэн текстийн хайлтын тохиргоог хослуулан ашиглах боломжийг бүрдүүлснээр хайлтын үр ашиг эрс дээшилнэ.

Байгууллагын портал олон тооны асуудлуудыг шийдвэрлэх боломж олгодог бөгөөд тэдгээрийн дотор дараах зүйлс хамаарна:

  • төслийн орчинд ажилтнууд шууд хамтран ажиллах;
  • мэдээллийн нэгдсэн хадгаламж үүсэх;
  • санал, хүсэлттэй ажиллах;
  • хүний нөөцийн холбогдолтой үйл ажиллагаа хөнгөвчлөгдөж, хувь хүмүүс, ажилтнуудын тогтвортой ажиллуулах, хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ;
  • Дотоод PR /олон нийттэй харилцах/.

Топ менежерүүдийн хувьд

  • Байгууллагын дотоод бизнес үйл явцын ил тод байдлыг хангах
  • Ажил үүргийн болон тайлангийн нэгдсэн систем бүрдэх
  • Үүрэг даалгаврын биелэлтэд дүн шинжилгээ хийх, ажилтнуудын ажлын үр ашгийг тодорхой үзүүлэлтүүдээр дүгнэх 
  • Төслийн удирдлага нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

HR /хүний нөөцийн/ хувьд

  • Боловсон хүчний холбогдолтой хайлт хийх, сонгох, ажилд оруулах, халах, дадлагажуулах, сургалтын зэрэг үйл явцуудыг автоматжуулна
  • Ажилтнуудын лавлагаа болон хүний нөөцийн холбогдолтой лавлагааны сан бүрдэнэ
  • Байгууллагын дотоод соёл хөгжинө

Чанарын менежерийн хувьд 

  • Стандарт мөрдөж ажиллахад шаардлагатай дүрэм, журам, ажлын байрны заавар, зааварчилгааны болон бусад холбогдох баримт бичгийн лавлагааны сан бүрдсэн байна
  • Аудит, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа автоматжуулагдана.

Хуульчдын хувьд 

  • Хууль эрх зүйн баримт бичгүүдийн төрөлжүүлсэн заалтууд бүхий сан бүрдэнэ
  • Эрх зүйн баримт бичгүүдийг зөвшилцөх, баталгаажуулах үйл явц автоматчилагдана
  • Хууль зүйн үйлчилгээг зохион байгуулах: гэрээний шинэ загварууд боловсруулах, итгэмжлэл бичих болон хууль зүйн бусад үйлчилгээ үзүүлэх.

Маркетингийн хувьд 
•    Дотоодын PR /олон нийттэй харилцах үйл ажиллагааг/ зохион байгуулах
•    Маркетингийн материалуудын цахим номын сан, лавлагаа бүрдүүлэх
•    Маркетингийн төлөвлөлтийг автоматжуулах

Мэдээллийн технологийн хувьд    

  • Service Desk зохион байгуулах

Төрөл бүрийн платформд тулгуурласан порталуудыг нэвтрүүлэхтэй холбогдсон асар их туршлага хуримтлуулсан Softline-ын мэргэжилтнүүд ихэнхдээ дараах асуудлуудтай тулгарч байсан байна:

  • Байгууллагын порталыг “тэгээс” эхлэх;
  • Шинэ платформд хуучин порталын тохируулга зохицуулалтыг шилжүүлэн ашиглах;
  • Ашиглаж буй порталд зарим шинэ боломж модуль шинээр боловсруулах;
  • Порталын ашиглалтын байдлыг хангах, дэмжлэг үзүүлэх.

Хэрэв та бүхэн танай байгууллага, компанид мэдээллийн портал бий болгох зайлшгүй шаардлагатай гэж шийдсэн бол Softline-ний мэргэжилтнүүдэд зөвлөгөө авах, уг асуудлыг шийдвэрлэх талаар хандаарай.