/
x

Үндсэн / Шийдэл / Бизнес шийдэл / Цахим архивууд

Цахим архивууд

Баримт бичгийн цахим архив – дараах боломжийг бүрдүүлэх баримт бичгийн тоон хэлбэрийн бүтэцлэгдсэн хадгаламж:

  • төвлөрсөн найдвартай хадгалалт болон баримт бичгийн эргэлтийн бүх шатанд тэдгээртэй ажиллах боломж;
  • нууцлал, хандах эрхийн зохицуулалт хангагдсан байх; 
  • баримт бичгийн ашиглалтын байдлыг дагуулан хянах боломж;
  • хайлтын шуурхай, тааламжтай боломж;
  • албан хэрэг хөтлөлтийн зардлыг бууруулах боломж;
  • баримт бичгийн үндсэн эх хувийг алдагдах, үрэгдэх эрсдэлийг бууруулах;
  • алслагдсан салбар нэгжүүдтэйгээ баримт бичгийн төвлөрсөн сангаар харилцах боломж.

Дараах нөхцөл байдалд танай байгууллагад цахим архив зайлшгүй шаардлагатай:

  • баримт бичгийн нэгдсэн архивын нэгдсэн сан бүрдээгүй, тэдгээрт хяналт тавьж чаддаггүй 
  • чухал баримт бичгүүд үрэгдэх тохиолдол гардаг;
  • баримт бичгийг хайх, боловсруулахад их хэмжээний цаг хугацаа зарцуулдаг.

Цахим архивын системд дараах зүйлс багтдаг:
 

Баримт бичгийг оруулах. 

Нэгж баримт бичгийн скан /хуулбар/ хийх болон их хэмжээний өгөгдлийг шивэх, бүтэцлэгдээгүй, нэг загвар хэлбэрт ороогүй баримт бичгийг техник хэрэгсэл ашиглан таниулах, эзэнжүүлэх, архивын мэдээллийн санд нэмэх.

Баримт бичигтэй танилцах, хайх хэсэг /модуль/. 

Бүлэглэсэн болон нэг үгээр эсвэл баримт бичгийн үндсэн үзүүлэлтүүдээр хайх, хосолсон үзүүлэлтүүдээр хайх

Хүсэлт боловсруулах хэсэг. 

Цахим архивын баримт бичигт хандалт хийх мэдээллийг бүрдүүлэх
Softline-ын мэргэжилтнүүд дараах төрлийн цахим архив байгуулахад тусална:

  • Харилцагчдын бүртгэл;
  • Мэдлэгийн сан;
  • Хувийн хэрэг;
  • Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд;
  • Хүний нөөцийн холбогдолтой бусад баримт бичгүүд;
  • Хөрөнгийн бүртгэл;
  • Хууль эрх зүйн баримт бичгүүд;
  • Медиа хэлбэрийн баримт бичгүүд;
  • Салбарын буюу байгууллагын  архив (байгууллагын хэмжээний нэгдсэн хадгаламж);
  • Норматив, техникийн, төслийн болон ашиглалтын баримт бичгүүд.