/
x

Үндсэн / Шийдэл / Бизнес шийдэл / Цахим баримт эргэлт болон бизнес үйл явцыг автоматжуулах

Цахим баримт эргэлт болон бизнес үйл явцыг автоматжуулах

Дотоод баримт бичиг болон мэдээллийн удирдлага нь порталууд болон цахим баримтын эргэлт, архивын тусламжтай хэрэгждэг.

Цахим албан хэрэг хөтлөлтийн систем (ЦАХХС) нь байгууллага, нэгжийн баримт бичгийг үйлдэх, хүлээн авахаас илгээх, хэрэгжилтийг хангах хүртэлх бүх үе шатанд болон түүнийг бэлтгэх, баримтжуулах, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг хангадаг.

БАРИМТ БИЧГИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БЭЛТГЭХ
БАРИМТ БИЧГИЙН ТӨСЛИЙГ БЭЛТГЭХ
БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАСНЫГ БАТАЛГААЖУУЛАХ
ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАГЧИД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭХ

Нэвтрүүлснээр бий болох давуу талууд:

  • Бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах
  • Байгууллагын мэдээллийн нэгдсэн орон зайг бүрдүүлэх
  • Байгууллагын баримт эргэлтийн хурдыг нэмэгдүүлэх
  • Салбар нэгжийн болон ажилтнуудын харилцан ажиллагаа, ажлын үр ашгийг дээшлүүлэх
  • Удирдлагын шийдвэр гаргах үйл явцыг хурдасгах
  • Хөдөлмөрийн сахилга батыг дээшлүүлэх
  • 24/7 горимоор салбарын хэмжээний мэдээллийн санд дурын байрлалаас хандах боломжийг бий болгох
  • Мэдээлэлд аюулгүй хандах боломжийг бүрдүүлэх
  • Баримт бичигтэй ажиллах үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хариу өгсөн байдал,  биелэлтийг автоматаар хянах, KPI – үр ашгийн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэх
  • Гараар хийх асар их хэмжээний ажлыг хэмнэх
  • Баримт бичгийг цаасан хэлбэрээр хадгалах зардал болон бусад зардлын материалыг хэмнэнэ
  • Бүртгэлийн мэдээллийн системтэй уялдаатай ажиллах боломж бүрдэнэ.

Орчин үеийн ЦАХХС-ын тусламжтай шийдвэрлэж болох асуудлууд нь зөвхөн баримт эргэлтийг автоматжуулахаас хавьгүй илүү өргөн цар хүрээтэй юм.

ЦАХХС-ын технологид олон тооны хэрэглээний шийдлүүд тулгуурладаг:

  • Сонгодог хэлбэрийн албан хэрэг хөтлөлт
  • Гэрээний удирдлага, зохицуулалт
  • Санал, хүсэлттэй ажиллах
  • Хурал, зөвлөгөөний зохицуулалт, удирдлага
  • Худалдан авах ажиллагааны удирдлага
  • Хүний нөөцийн асуудлууд
  • Төрийн ( болон нутгийн удирдлагын байгууллагын) үйлчилгээ, салбар хоорондын харилцаа
  • Салбар хоорондын болон байгууллага хоорондын баримт эргэлт
  • Төлбөр тооцоо, нийлэлт
  • Төслийн баримт бичгийн эргэлт
  • Үр ашгийн үзүүлэлтийн удирдлага

SoftLine дэлхийн тэргүүлэгч ECM-платформуудад тулгуурласан хурдан хугацаанд нэвтрүүлэх боломжтой, жижиглэн худалдааны байгууллагууд, банкууд, даатгалын компаниуд, үйлдвэрийн газрууд болон барилгын байгууллагууд, нефть хийн сектор, төрийн байгууллагуудад зориулагдсан шийдлүүдийг санал болгож байгаа юм.