/
x

Үндсэн / Шийдэл / CAD ба газарзүйн МЭДЭЭЛЛИЙН систем

CAD ба газарзүйн МЭДЭЭЛЛИЙН систем

Бид дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн Төслийн автоматжуулсан системийн /ТАС/ орчин үеийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхтэй холбогдсон бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Манай үйл ажиллагааны чиглэл ТАС-ын бүх талыг хамарсан нэвтрүүлэлт, түүний ашиглалт, хөгжүүлэлтийн хэтийн төлөвийг боловсруулах болон захиалагчдад зөвлөгөө өгөх, төслийн орчны зарим боломжуудыг шинээр бий болгох зэрэг өргөн хүрээг хамардаг.

6 салбарын чиглэл

  • Барилга, архитектур
  • Гео-мэдээллийн систем
  • Дэд бүтэц
  • Машин механизмын үйлдвэрлэл
  • Дүрсжүүлэлт, дизайн
  • Үнэлгээ, норматив

Олон талт шийдэл

BIM, PDM, GIS технологиудын төсөл (зохион бүтээх) хэсгийн экспресс-аудит

Энэ үйлчилгээ ТАС нь бүрэн хэмжээнд ажиллахгүй байгааг ойлгодог боловч үүний бодит шалтгааныг тодорхойлоход хүндрэлтэй байгаа, илүү оновчтой төлөвлөлт хүсэж буй захиалагчдад зориулагдсан юм. Экспресс-аудит захиалагчийн үндэслэлтэй мэдээлэлд тулгуурлан тодруулсан асуудлыг цэгцтэйгээр тодорхойлох боломж олгодог.

ТАС-т зориулсан нэмэлт боломж бүхий хэрэгсэл боловсруулах

Softline нь  Autodesk-ийн шийдлүүдийг нийлүүлэхээс гадна тэдгээрийг тухайн тохиолдлын асуудлыг шийдвэрлэхүйц байдлаар өөрчлөн сайжруулж, захиалагчийн үйл ажиллагааны онцгой нөхцөлд зохицуулан технологийн шинэчлэл хийдэг.

Барилгын салбарын шийдлүүд болон үйлчилгээнүүд

Building information model (BIM)

Барилгын эрсдэлийг Барилгын объектуудын мэдээллийн загварын (BIM) системийг ашиглан төслийн их хэмжээний мэдээлэлд хяналт тавин өөрчлөлтийг зохицуулах замаар багасгаж болно. Мөн BIM загварыг үндэслэн автоматаар зураг, төсөл зурах, төслийн дүн шинжилгээ хийх, ажлын гүйцэтгэлийн болон ашиглалтад өгөх график бэлтгэх зэргийг гүйцэтгэж болно.

Төслийн баримт бичгийн электрон архив зохион байгуулах

Үндсэн ажил үүрэг нь төслийн болон үйлдвэрлэлийн баримт бичиг боловсруулж байдаг байгууллага, нэгжид зөв зохион байгуулсан электрон архив зайлшгүй шаардлагатай. Softline баримт бичгийн бүтэцлэгдсэн, ажиллах тодорхой горим бүхий хадгаламжийг үүсгэхэд туслах, бодит нөхцөл байдалд туршигдан нэвтэрсэн хэрэгслүүдийг нэвтрүүлэхийг санал болгож байна.

Төслийн баримт эргэлтийн орчныг байгуулах

Сайн зохион байгуулагдсан архив нь (архитектурын, зохион бүтээх ажлын, инженерийн) баримт бичгийг хадгалах шийдлийн зөвхөн нэг хэсэг юм. Баримт бичигтэй ажилладаг бэлтгэн нийлүүлэгчтэй зохицон ажиллахад баримт бичгийг зөвшилцөх, баталгаажуулах, төслийг бэлтгэн гаргах үйл ажиллагааг оновчтой болгох зайлшгүй шаардлага гардаг.

Гео-мэдээллийн систем /ГМС/

ГМС-ийг боловсруулах ба нэвтрүүлэх

Сайн зохион байгуулагдсан архив нь (архитектурын, зохион бүтээх ажлын, инженерийн) баримт бичгийг хадгалах шийдлийн зөвхөн нэг хэсэг юм. Баримт бичигтэй ажилладаг бэлтгэн нийлүүлэгчтэй зохицон ажиллахад баримт бичгийг зөвшилцөх, баталгаажуулах, төслийг бэлтгэн гаргах үйл ажиллагааг оновчтой болгох зайлшгүй шаардлага гардаг.

Машин механизмын үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээ болон шийдлүүд

Зохион бүтээх үйл ажиллагааны баримт бичгийн цахим архив зохион байгуулалт

Үйлдвэрлэлийн байгууллагуудад бүх оролцогчдын жигдэрсэн ажиллагаа туйлын чухал байдаг. Зохион бүтээгчид, технологичид, төлөвлөгч нар төслийн баримт бичгийн идэвхтэй хувилбарыг хайх, хууль бус засвар хийгдсэн хувилбараас зайлсхийхэд маш их цаг зарцуулдаг. Цахим архивын систем нь зохион бүтээх үйл

ажиллагааны холбогдолтой баримт бичгийн архивыг хамгийн оновчтой хувилбараар ашиглах, шуурхай хайх, ажиллахад энгийн ойлгомжтой байх боломжийг олгодог. Softline зохион бүтээх үйл ажиллагаанд оролцогчдын баримт бичигтэй ажиллах цагийг эрс хэмнэх хэрэгсэл, үйлчилгээнүүдийг санал болгож байна.

Зохион бүтээх баримт бичгийн бүрдүүлэлт

Цахим архив нэвтрүүлж буй олонх байгууллагууд эн тэргүүнд баримт бичгийг зөвшилцөх үйл ажиллагааг автоматжуулах зайлшгүй шаардлага-тай тулгардаг. Зохион бүтээх үйл ажиллагааны баримт эргэлтийг автоматжуулах төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь зөвшилцлийн, баталгаажуулалтын, (зохион бүтээх, технологийн, ашиглалтын болон бусад) баримт бичгийг ашиглалтад шилжүүлэх үе шатуудыг багтаасан байдаг.

PDM/PLM нэвтрүүлэх төслүүд

PDM болон PLM нь зохион байгуулалт-техникийн систем бөгөөд бүтээгдэхүүний  тухай бүх мэдээллийг түүнийг бий болгох төслөөс эхлэн, үйлдвэрлэл, ашиглалтаас гаргах хүртэл зохицуулдаг. PDM/PLM нь төслийн өгөгдлөөс эхлэн бүх мэдээллийг эрэмбэлэн хадгалж, хайх, дахин ашиглах, өөрчлөх, хувилбар бүрдүүлэн хянах боломжоор хангадаг.

Төслийг хэрэгжүүлэх аргачлалууд

Softline хэрэгжүүлсэн төслийн хүрээнд шалгагдсан, олон аргачлалыг бий болгосон байдаг. Аргачлалуудаар хийгдсэн судалгаа, сайтар боловсруул-сан төлөвлөгөөний дагуу

нэвтрүүлэлтийг хэрэгжүүлдэг нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд эрсдэлийн үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгадаг.

Автоматжуулалтын техникийн төсөл

Энэ нь зохион байгуулалт-техникийн цогц арга хэмжээ бөгөөд ТАС-ийн хөгжлийн хэтийн төлөвийг захиргааны, техникийн, үйл явцын, санхүүгийн болон улс төрийн хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон бий болгох боломж олгодог.

Туршилтын төслүүд

Туршилтын төслийн зорилго нь – захиалагчийн мэргэжилтнүүдийг шинэ бүтээгдэхүүнтэй ажиллахад бэлтгэх, богино хугацаанд мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг тохирсон зохион байгуулалтад оруулах явдал юм. Туршилтын төслийн хүрээнд Softline-ий мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бүтээгдэхүүний боломжуудын тухай сургалт явагдаж, захиалагчийн хүсэлтийн дагуу урьдчилсан төслийг хэрэгжүүлэх ажлыг хийдэг.