/
x

Үндсэн / Шийдэл / Үүлэн технологийн шийдлүүд

Үүлэн технологийн шийдлүүд

Үүлэн технологи нь – Мэдээллийн технологийн зах зээлийн хамгийн эрчимтэй хөгжиж буй чиглэлийн нэг юм. Олон аж ахуйн нэгж байгууллагууд аль хэдийн үүлэн технологийн үзүүлдэг  уян хатан, хөдөлгөөнт байдал, эдийн засгийн хэмнэлт, найдвартай ажиллагааны давуу талуудыг үнэлэх болсон байна. Байгууллага өөрийн серверийн үйлчилгээ худалдаж авах нь тусгай мэргэжилтэн бэлтгэх, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах гэх мэтчилсэн хүндрэлтэй ажиллагаа ихтэй давааг давах болдог. 

Softline компани ямар ч хэмжээтэй бизнесийн болон бусад салбар, чиглэлийн байгууллагуудад өөрийн МТ-ийн дэд бүтцийг платформ болон удирдлагын хэрэгсэлээс авхуулаад бизнес-програмыг түрээслэх хүртэл үүлэн технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээг нэвтрүүлэн оновчтой болгон сайжруулахад туслана.

Softline үүлэн технологийн дараах үйлчилгээг үзүүлэх боломжтой:

 “Програм хангамжийн үйлчилгээ”  (Software as a Service, товчилбол. SaaS) – энэ  програм хангамж худалдах болон ашиглах загварын дагуу нийлүүлэгч вэб-програм хангамжуудыг боловсруулан, түүний ажиллагааг хариуцах бөгөөд захиалагч Интернет хандалтын тусламжтайгаар програм хангамжийг ашиглана. Ингэхдээ уг програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой бүх зардлыг нийлүүлэгч хариуцах бөгөөд хэрэглэгч (хэрэв үйлчилгээ төлбөртэй тохиолдолд)  зөвхөн “үүлэн” програм хангамжийн баталгааг төлдөг(эсвэл ашиглалтын баталгаа, эсвэл урьдчилсан төлбөрийн хөнгөлөлтийн баталгаа). Ийм зарчмаар хэрэглэгч лиценз эзэмшихийн тулд нэг дор их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагагүйгээр, нийлүүлэгч өөрийн бүтээгдэхүүнийг  хууль бусаар ашиглах болон тараагдахаас хамгаалах юм.

“Дэд бүтцийн үйлчилгээ” (Infrastructure as a Service, товчоор. IaaS) – Энгийн хэрэглэгчдэд ямар ч шаардлагагүй учраас энэ үйлчилгээг зөвхөн байгууллагууд л ашигладаг. Энэ нь үйлчлүүлэгчид компьютерийн төрөлжсөн дэд бүтцийг бүрдүүлдэг:  эдгээр нь серверүүд, өгөгдөл хамгаалах систем, сүлжээний тоног төхөөрөмжүүд, мөн эдгээр нөөцийг удирдан зохицуулах програм хангамжууд юм. Энэ  төрлийн үйлчилгээнд виртуалчлах технологийг ашиглаж хэвшсэн байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой нэгж төхөөрөмжийг хэд хэдэн үйлчлүүлэгчид ашиглагдаж болох юм ( тодруулбал – физик серверийг хэд хэдэн виртуал хэсэгт хуваан, эдгээр хэсэг тус бүрээр өөр өөр захиалагчид үйлчилгээ үзүүлэх байна.). Ийм үйлчилгээний гол давуу талуудын нэг нь хэрэглэгч өндөр үнэтэй, нэг хэсэг нь зүгээр л байж байх эсвэл хоосон ажиллаж байх тоног төхөөрөмж авах эрсдлээс чөлөөлөгдөж байдагт оршиж байгаа юм. Захиалагч тухайн цаг хугацаанд өөртөө зайлшгүй шаардлагатай, ашиглаж буй нөөцдөө тохируулан ихэсгэж багасгаж болох уян хатан хэмжээ, бүрдэл бүхий тоног төхөөрөмжид тохирсон төлбөрийг төлөх юм.

“Платформын үйлчилгээ” (Platform as a Service, товчоор. PaaS) – тодорхой үзүүлэлтүүд бүхий платформ нь боловсруулалт хийх, турших, нэвтрүүлэх, вэб-програм хангамжид дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглагдах юм. PaaS загварын ачаар хөгжүүлэлт хийх, вэб- програм хангамжийг туршин нэвтрүүлэхтэй  холбогдсон бүх төрлийн үйлдэл, ажиллагааг нэг интегралчлагдсан буюу харилцан уялдаатай зохицуулагдсан  орчинд хийгдсэнээр дээрх үйл явцуудын тодорхой шатанд өөр өөр төрлийн хэрэгсэлд зардал гаргахаас зайлсхийх боломжийг олгож байгаа юм. Энэ нь тоног төхөөрөмжийг худалдан авах болоод тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох  зардлыг эрс бууруулна. Ийм загварын тодорхой жишээ нь – вэб сайтуудын хостингийн үйлчилгээ юм.

“Өгөгдлийн үйлчилгээ” (Desktop as a Service, товчоор. DaaS) – DaaS үйлчилгээг үзүүлэхэд үйлчлүүлэгч нь ажилд бүрэн бэлтгэгдсэн, стандартчлагдсан виртуал ажлын байрыг хүлээн авах бөгөөд хэрэглэгч бүр өөрийн ажил үүрэгт зохицуулан нэмэлт тохируулга хийх боломжтой болох юм. Ийм маягаар хэрэглэгч зөвхөн тодорхой програмд хандах эрх авах төдийгүй ажилдаа шаардлагатай бүрэн хэмжээний  багц програм хангамжийг ашиглах эрхтэй болох юм. Ажилдаа ирсэн хэрэглэгч зүгээр л  нэвтрэх мэдээллийг (нууц үг/ пароль эсвэл таних хэрэгсэлийг) оруулснаар өөрийн компьютерийн биш хөндлөнгийн өөр серверийн хүчин чадлыг ашиглах болно.

Чиглэл: