/
x

Үндсэн / Шийдэл / Үүлэн технологийн шийдлүүд / Байгууллагын шуудан

Байгууллагын шуудан

Үүлэн технологид суурилсан байгууллагын  шуудан —  нь байгууллагын хэмжээ, төхөөрөмжийн тооноос үл хамааран, ажилчдын шуудан, харицаа холбоо, мэдээлэл солилцох үйл явцыг хэрэглэгчид тохиромжтой, нэгдсэн удирдлагаар шийдэх байгууллагын шийдэл юм.

Үүлэн технологид суурилсан байгууллагын шуудан ямар тохиолдолд ашиглах вэ?

  • Шинэ нэгж салбар байгуулсан үед МТ-ийг шуурхай нэвтрүүлэн ашиглах
  • Салбарын хэмжээний сүлжээнд шуудангийн системийг төвлөрүүлэх
  • Шуудангийн системийг шинэчлэх / шуурхай өргөтгөл хийх
  • Эрхийн түвшин бүхий хэрэглэгч нарт зориулсан өндөр хандалтын боломж бүхий шуудан бий болгох

Хэзээ ч хаанаас ч хандах ​

Дэлхийн аль ч цэгээс олон үйлдэлт вэб – интерфэйсээр дамжин шууданд хандана.

Спам болон вирусын хамгаалалт

Таны электрон шуудан спам болон вирусээс найдвартай хамгаалагдах ба бүх аюултай захидалд хаалт тавигдана.

Администраторын үйл ажиллагаа хамгийн энгийн

Энгийн ойлгомжтой багц  хэрэгслүүд нь администраторуудад хэрэглэгчдийн ажлыг хялбараар удирдан зохицуулах боломж олгоно.

Байгууллагын шууданг үүлэнд хэрэгжүүлэх хувилбарууд

Microsoft Exchange Online – нь байгууллагын шууданг дангаар нь эсвэл Office 365 –ын багцын бүрэлдэхүүнд оруулан худалдан авах боломжтой. Байгууллагын шуудангийн сонгодог хэлбэрийн ажил үүрэг дээр энэ үйлчилгээ нь ажилтнуудад файлууд болон хуанлид нэгдсэн байдлаар хандах нөхцөл бүрдүүлдэг.  50 Гб хүртэл багтаамж бүхий  шуудангийн хайрцагууд, 99% ийн спамын болон мэдэгдэж буй вирусүүдын 100% хамгаалалт. 

Softline компанийн Microsoft Exchange Server-ийн үүлэн технологид суурилсан байгууллагын электрон шуудангийн шийдэл. Microsoft Hosted Exchange нь харилцаа холбооны онцгой хэрэгсэл Lync, байгууллагын портал үүсгэх хэрэгсэл MS SharePoint  зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдтэй бөгөөд дангаараа болон бэлэн үүлэн үйлчилгээ болох Softline компанийн Виртуал офисд ажиллах боломжтой. 

Exchange Server – нь дан ганц шуудангийн үйлчилгээний тохиргоогоор зогсохгүй нэмэлт програм, техник хэрэгслийг дээд зэргээр удирдан зохицуулалт хийх боломжийг олгодог. Администраторын ажил үүргийг захиалагчийн мэргэжилтэн эсвэл Softline-ийн техник туслалцааны албанд хариуцуулан зохицуулж болно.

Gmail – шуудангийн үйлчилгээ нь тухайн байгууллагын нэртэй домэйн хаяг, хязгааргүй олон тооны группийн мэйл хаяг нээх боломж, 99,9% -н баталгаат сервис үйлчилгээ, хэрэглэгч тус бүрт ногдох 30ГБ-хадгалах багтаамж, аюугүй байдал, мэйл хяналтын дэвшилтэт тохиргоо, дурын шуудангийн системээс шилжих боломж,  G Suite Sync for Microsoft Outlook хэрэгсэл зэрэг маш олон давуу талуудтай.