/
x

Үндсэн / Шийдэл / Үүлэн технологийн шийдлүүд / Байгууллагын портал

Байгууллагын портал

Microsoft Office Sharepoint ServerMicrosoft SharePoint Server 2010/2013 бол байгууллагын ажилтнуудын харилцан мэдээлэл солилцох болон хамтран ажиллах олон тооны интегралчлагдсан функцүүд бүхий  байгууллагын мэдээллийн порталыг зохион байгуулахад зориулагдсан бэлэн шийдэл юм.

Microsoft SharePoint 2010/2013 нь харьцангуй орчин үеийн, үр ашигтай аргуудаар хамтын ажиллагааг зохион байгуулах боломж олгодог. Энэ шийдлийн үндсэн боломжуудад дараах зүйлсийг хамааруулж болно: байгууллагын мэдээллийн портал, Сайтууд, бүлгүүд болон сүлжээ, байгууллагын хайлт, Контентын удирдлага, Бизнес-дүн шинжилгээ.

Энэ  платформд DeskWork байгууллагын порталыг байгуулж байна.

Microsoft SharePoint – бол :

Байгууллагын дотоод сайт ба портал
SharePoint-д багтсан байгууллагын вэб-портал байгуулах хэрэгсэлүүд нь компаний нэгдсэн мэдээллийн орчин бүрдүүлэх боломж олгодог.

Нийгэмлэг болон сүлжээ
SharePoint нь байгууллагын ажилтнуудын хамтын ажиллагааг бүлэглэн зохион байгуулах, бусад ажилтнуудтай харилцан үйлчилж ажиллах боломжийг олгодог. 

Контентын удирдлага
SharePoint-ын боломжууд нь компанийн хэрэглэгчдийн ажлын туршлага, аюулгүй байдлын бодлого, бизнес үйл явцын оновчтой тэнцвэрт хүрэх нөхцөлийг хангадаг.

Бизнес дүн шинжилгээ
SharePoint-ын бизнес дүн шинжилгээний хэрэгсэлүүд нь хэрэглэгчдэд мэдээллийг судлах, хэрэгтэй ажилтан, экспертийг  хайх боломж олгосноор бизнес шийдвэр гаргах хугацааг богиносгож, тэдний оновчтой байдлыг нэмэгдүүлнэ.

Байгууллагын хайлт
SharePoint-ын хайлтын функцүүд нь хамгийн хурдан, оновчтойгоор шаардлагатай мэдээллийг олдог. 

SaaS загварын SharePoint  – “Үүлэн технологи” бүхий хамтын ажиллагааны цогц систем юм:

  • Microsoft SharePoint 2010 –ыг нэмэлт тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт шаарлагагүйгээр нэвтрүүлнэ
  • Хэрэглэгч бүрт 100 Мб зай
  • Баримт бичгийн нэгдсэн хадгалалт, ажилтнуудын хаягийн нэгдсэн бүртгэл
  • Форум, блогууд, зургийн цомгууд, бизнес-дүн шинжилгээ
  • Active Directory-той уялдан зохицсон
  • Microsoft Office-ын файлуудтай ажиллах
  • Microsoft Office болон Microsoft Exchange- тэй уялдан зохицдог
  • Өгөгдлийн аюулгүй байдал, нууцлал -  SSL шифрчлэл
  • Интернетэд холбогдсон аль ч газраас үйлчилгээнд хандах боломж
  • Интернетийн бүх төрлийн браузеруудад ажиллах ба ямар ч хөдөлгөөнт хэрэгсэлүүдээс хандаж болно. 
  • 99,9% аптайм (хүртээмжтэй) SLA нөхцөлөөр хангагдсан, санхүүгийн баталгаа бүхий үйлчилгээ
  •  Softline компанийн 24/7  мэргэшсэн техникийн дэмжлэг 
  • Бид хамгийн найдвартай техник хангамж дээр ямар ч эргэлзээ сааталгүй ажиллах нөхцөлийг хангасан шийдлийг хэрэгжүүлдэг. Шийдлийн хүртээмжтэй байдал SLA (Service Level Agreement – үйлчилгээний түвшиний зөвшилцөл)-аар баталгаажсан 99,9% .

* Microsoft Lync Server 2010 үйлчилгээнд холбогдох захиалгын хамгийн бага тоо 50 хэрэглэгч.