/
x

Azure Site Recovery

Azure Site Recovery физик болон виртуал машин дахь чухал хэрэглээний програм хангамжуудын нөөц хуулбарлалт, нөхөн сэргээлтийг зохицуулж хамгаалдаг.

Нөөц хадгалалтын зай үүсгэх үйл явц, ажиллагааг хөнгөвчлөх, зардлаа хэмнэхий тулд Hyper-V, VMware болон физик серверүүдийн нөөц хуулбарлалтыг Softline-н мэдээлэл боловсруулах төвд эсвэл бүр Azure – т ч хийж болно. Сайтын дахин сэргээх ажиллагаа нь байгаа өгөгдлийг хуулбарлаж, тухайн технологиудын (System Center и SQL Server AlwaysOn зэрэг технологиуд) интеграцийн тусламжтайгаар түүнийг удирддаг.

Azure Site Recovery-н хувилбарууд:

1. VMM локал сайтыг Softline-ын дата төвд Hyper-V Replica ашиглан хамгаалах
VMM хоёр локал сайтын нөөц хуулбарлалт, саатал, сэргээх үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх. Виртуал машинуудын анхдагч Hyper-V серверээс зорилтот  Hyper-V серверт  нөөц хуулбарлалт хийх.

2. VMM локал сайтыг Softline дата төвд SAN Replication ашиглан хамгаалах 
Хадгалалтын систем (SAN devices) хоорондын хуулбарлалт хийх замаар нөөц хуулбар хийх, саатал үүсэх, сэргээх үйл явцыг цогцоор шийднэ. 

3. VMM локал сайтыг Azure-ын тусламжтай хамгаалах
VMM Локал сайтууд болон Azure-н хоорондох хуулбарлалт, саатал, сэргээх үйл явцыг цогцоор зохицуулна. Виртуаль машинуудын нөөц хуулбарлалтууд Azure-д хийгддэг. 

4. Hyper-V Replica ашигласан Azure дах Hyper-V  локал сайт
Локал сайтаас нэг болон түүнээс дээш Hyper-V серверт System Center VMM  ашиглалгүйгээр нөөц хуулбарлалт, саатал, сэргээх үйл явцыг цогцоор зохицуулдаг. Виртуал машинуудын нөөц хуулбарлалтууд  Azure-т Hyper-V анхдагч серверүүдээс хийгдэнэ.

5. Softline-ын мэдээлэл боловсруулах төвийн тусламжтай Vmware локал сайтын хамгаалалт
VMware 2 сайтын хооронд бодит хугацаанд хуулбарлалт хийх боломжийг олгодог Microsoft корпорацийн InMage Scout шийдэл ашигладаг. 

Site Recovery сервисээр системийн ажиллах чадвар, хэвийн үйл ажиллагаанд тасралтгүй ажиглалт хяналт  тавина. 

Site Recovery нь Azure-с байнга алсын зайнаас хуулбарлагдан хамгаалагдсан хувийн төлөв байдлыг хянана. Таны хоёр байршил/талбайн/ хооронд  нөөц хуулбарлалт хийх үед  виртуал машины өгөгдлүүд болон нөөц хуулбар таны сүлжээнд байх болно. Azure-тай хийгдэх бүр холболт шифрлэгдэнэ.