/
x

Виртуал компьютер

Виртуал компьютер дата төвд алдаа сааталгүй, найдвартай ажиллагаатай серверүүдэд байршдаг. Хэрэглэгч өөрийн нөөцүүдэд бүрэн хяналт тавих боломжтой. Энэ нь Microsoft Windows-ын терминал хандалтаар дамжин хамгаалалттай сувгаар (RDP) холбогддог бөгөөд дамжуулагдаж буй мэдээлэл өндөр нууцлалтай байдаг. 

Алсын зайнаас компьютер руу хандах тав тухтай ажиллах нөхцөлийг Microsoft, VMware, Citrix зэрэг дэлхийд тэргүүлэгч вендоруудын тэргүүний технологиудын тусламжтайгаар ашигладаг. Хэрэглэгч алсын зайнаас компьтерт холбогдсоноор бүх сүлжээ болон суурин төхөөрөмжид (флеш-диск, принтер г.м) холбогдож болно. 

Виртуал компьютерт хэд хэдэн аргаар холбогдож болно:

  • Компьютер, ноутбүүк, планшет, iPad болон бусад ашиглаж буй хэрэгслээс RDP эсвэл браузераар дамжих холбогдоно. 
  • Тhin client-ийг open-source /үнэгүй/ үйлдлийн систем ашиглан, тухайн заагдсан RDP-р дамжин нэвтрэх. 

Бид алсын зайн компьютер бий болгох хэд хэдэн шийдлүүдийг танилцуулж байна