/
x

«Ухаалаг» барилга

Офисын барилга байгууламжийн үр ашигтай ажиллагааг хангана. Эзэмшигчийн гол тавьж буй шаардлага, зорилго нь бол тав тух, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, аливаа нөөцийн хэрэглээг үр ашигтай байлгах явдал юм. Энэхүү системийн цогц хэрэглээ нь тухайн байгууламжийн цахилгаан зарцуулалтыг даруй 40%, ус зарцуулалтын 1/3-г хэмнэх боломжтой. 

«Ухаалаг» барилгын системд агааржуулалт, халаалт, чийгшүүлэлт, усан хангамж, сувагжуулалт, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, аюулгүй байдлын удирдлагын систем болон нэвтрэх хяналт, видео хяналт, гал түймрийн аюулгүй байдлын зэрэг системүүд багтдаг.

Барилгын удирдлага зохион байгуулалтын гол онцлог

Schneider Electric компанийн судалгаагаар барилгын нийт амьдралын мөчлөгийн үнийн дүнгийн 25%-г л тухайн барилгын угсралт, байгуулалт, ашиглалтад оруулах зардал эзэлдэг ба бусад үндсэн зардал нь үйлчилгээний зардал байдаг гэсэн байна. Барилгын эзэд эдийн засгийн хэмнэлт хийхийн тулд олон янзын үйлдвэрлэгчдийн системийг аль хамгийн ихээр нь интеграцчилах оролдлогуудыг хийх тохиолдол их байдаг. Ингэснээр зардал нь улам ихсэх магадлалтай:  тусгаарлалтын сүлжээ, харилцаа холбоо, бүрэлдэхүүн хэсгүүд, ажилчдын сургалт, оношилгооны хүндрэлүүд, алдаа засах, нэгдсэн диспечерийн удирдлагагүйгээс болж илүү зардал гаргахад хүргэдэг. Зөв интеграцчилагдсан систем бол нэг диспечерийн удирдлаган дор нэг платформ дээр ажиллах ёстой.

«Ухаалаг» барилга хэрхэн баригддаг вэ?

«Ухаалаг» барилгын системд удирдлагын төв систем рүү температур, агаарын чийгшилт, гэрэлтүүлгийн хувь хэмжээ, офист байгаа хүний тоо гэх мэт мэдээллүүдийг хүргэж байдаг мэдрэгчүүд суурьлагдсан байна. Систем нь бие даан офисын уур амьсгалын тохируулж болох ба гэрлийн багажуудыг удирдана. Удирдлагын төв цэгт мөн инженерийн сүлжээний байдал, харилцаа холбооны систем, видео камерын мэдээллүүд очино. «Ухаалаг» барилгын бүрэлдэхүүнүүд төрөл бүрийн ажлыг гүйцэтгэх боломжтой ба энэ захиалагчийн хэрэгцээнээс хамаарна.

«Ухаалаг» барилгын ашиг тус

«Ухаалаг» барилга зардлаа хэдий хугацаанд нөхдөг вэ? Энэ тал дээр яаравчлан хүлээх шаардлагагүй ба барууны экспертүүд 5-7 жилийн дараа ашгаа өгч эхэлнэ хэмээн таамаглаж байна. Гэсэн хэдий ч ухаалаг барилга офисын ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг 5-10% нэмэгдүүлж байгаа ба энэ нь цаашлаад тухайн бизнесийн процессыг хурдасгах эерэг нөлөөтэй юм.