/
x

«Ухаалаг» гэр

«Ухаалаг» гэр – энэ нь амьдралын тав тух, аюулгүй байдлыг дээшлүүлж, аливаа нөөцөд эдийн засгийн хэмнэлт гаргах, амьдралыг илүү хялбар болгох зориулалт бүхий  орон сууц юм. 

Цаашид индүүгээ салгасан эсэхдээ санаа зовохгүй шаардлагагүй болж, гар утсаа ашиглан гэрийн дулаанаа тохируулах, цахилгаан усанд нэг ч төгрөг илүү төлөхгүй байна гээд та төсөөлдөө!

Автоматажсан систем нь гэрийн гэрэлтүүлэг, халаалт, агааржуулалт, ус, цахилгаан, ахуйн цахилгаан хэрэгсэл, видео хяналт, дохиолол гэх мэт бүх зүйлд хяналт тавихад туслана. Хэрэглээ, хэрэгцээнээс хамааран хөдөлгөөн, температур, чийгшилтийн мэдрэгч, төхөөрөмжийг удирдах хугацаа тоологч/timer/, хүчдэл, ачаалал зохицуулагч гэх мэт олон төрлийн төхөөрөмжийг ашиглан хэд хэдэн системээр удирдаж болно. 

Нөөцийн эдийн засгийн хэмнэлт

«Ухаалаг» гэрийн оршин суугчид хэзээд нөөцийнхөө хэрэглээг мэддэг. Мэдэгдэл, сануулгаа тохируулан хэрэглээний бүрэн статистик мэдээг авч, нэг ч төгрөг илүү төлөлгүйгээр зардлаа хянаж, дараагийн хэрэглээгээ төлөвлөх боломжтой. Систем оршин суугчид ажилдаа, гадуур байх хугацаанд халаалтыг унтрааж ирэх үед нь гэрийг шаардлагатай хэмд байлгадаг. 

Алсын зайн хяналт  

Хөшиг, гэрэлтүүлэг, хэрэгсэлүүд, тухайн өрөөний уур амьсгал, гаражийн хаалгыг утас болон планшетныхаа дэлгэцээс удирдана. «Ухаалаг» гэрийн ариун цэврийг сахиулж, гэрийн тэжээвэр амьтад цагтаа хоолоо идсэн эсэхийг хянах, оройн гэр бүлийн кино үзвэрийг ч өөрөө сонгож тохируулах бүрэн боломжтой юм. 

Осол зөрчдийн хариу үйлдэл

Гэрт суурьлагдсан төхөөрөмжүүд гал түймэр, хэт халалт гэх мэт бусад гэнэтийн осол аваарыг мэдэрч шуурхай хариу үйлдэл хийж урьдчилан сэргийлнэ.