/
x

Үндсэн / Шийдэл / Эд юмсын интернет (IoT) / Барилга байгууламж / «Ухаалаг» мэдээлэл боловсруулах төв

«Ухаалаг» мэдээлэл боловсруулах төв

Cisco Global Cloud Index-н тооцоолж байгаагаар 2019 он гэхэд нийт ажлын ачааллын 86% нь үүлэн дата төвд суурилна гэсэн тоон үзүүлэлт гарсан байдаг. Иймд дэд бүтцийг илүү сайн тооцож шийдсэн, бүтээмж өндөртэй дата төв шаардлагатай болох юм. Өнөөдөр бизнест хөргүүрийн системтэй 4 хана биш, харин үр ашигтай удирдлагын шийдэл хэрэгтэй байна. Ийм учраас бизнесүүд өгөгдлөө хадгалах «ухаалаг» дата төв сонгохыг илүүд үзэж байна. 

«Ухаалаг» мэдээлэл боловсруулах төв гэдэг нь  доторх бүх элементүүдийг удирдах боломжтой интерактив удирдлага юм. Гурван хэмжээст визуалчлал нь серверийн өрөөнд болж байгаа бүх явцыг нарийн хянах бөгөөд дулааны зураглал хийх, камераас видеог гаргаж авах ба хэт халалт, төхөөрөмж ажиллагаанаас гарах, утаа гарах, конденсат, зөвшөөрөлгүй нэвтрэлт зэрэг бүх төрлийн мэдэгдэлүүдийг диспечерт өгдөг. 

Шинэ аюулгүй байдал

«Ухаалаг» мэдээлэл боловсруулах төвийн аюулгүй байдлын систем илүү нарийн, төвөгтэй байдаг. Энэ нь олон давхаргат хамгаалалт ба өөр давхаргатай интегралчлагдсан бүхэн үүнд хамаарагдана.. Видео хяналтын хаалттай хэсэг, архив, хяналтын хэсэг 24/7, аюулгүй байдлын биометрийн систем, гэх мэт. Ийм ч учраас боломжит бүх аюулын цоорхойнууд хаалттай байдаг. 

Автоматчилал

Орчин үеийн дата төвийн удирдлагын платформ нь оюуны өндөр чадамжтай тул тоног төхөөрөмжийн ажиллагааг өөрөө хянадаг. Энэ нь цахилгаан хангамжийг хэмнэх, үйлчилгээний ажилчдын хөлсийг хэмнэх, аливаа үзүүлэлтийн өөрчлөлт ба ажиллагааны доголдолыг цаг алдалгүй урьдчилан сануулдаг давуу талуудтай. 
Энэхүү мониторингийн систем нь мэдээлэл боловсруулах төвийн бүтээмжийг хэзээ нэмэгдүүлэх, хэзээ багтаамжийг нэмэх шаардалагай зэрэг мэдээллийг мөн урьдчилан өгдөг байна.