/
x

Үндсэн / Шийдэл / Эд юмсын интернет (IoT) / Эрүүл мэндийн салбар

Эрүүл мэндийн салбар

Анагаах ухаан болон Эрүүл мэндийн салбар

Хүмүүсийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих нь Эд юмсын интернетийн хэрэглээний чухал салбарын нэг юм. Тэр дундаа хүний хөгшрөлтийн явцад хяналт тавих нь гэх мэт. “Эд юмсын интернет” өвчтөн болон өндөр настнуудын амьдралын чанарыг эрс дээшлүүлэх боломжтой.

Жишээ нь: жижиг хэмжээтэй зөөврийн төхөөрөмж хүний эрүүл мэндийн байдлын тухай өгөгдлийг уншиж, тодорхой хязгаарын үзүүлэлтийг түгшүүрийн дохио болгон илгээх боломжтой. Түүнчлэн ийм төхөөрөмж хүн унасан буюу хэвтээ байдалтай байгааг тогтоож түргэн тусламж дуудаж чадна.

Phillips компани хүрээлэн буй орчны өгөгдөхүүнийг (жишээ нь бохирдол) хэмжиж, тухайн хүний хувийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдтэй харьцуулах ( жишээ нь харшлын шинжтэй өвчлөлийн) чадвар бүхий “ухаалаг даавуу”-гаар футболк хийхээр ажиллаж байна. Siemens компани аюулын дохио ( дохиолол, байгалийн гамшгийн тухай дохио) зэргийг хүн өөрөө сонсохоос илүү хурдан сонсох боломжтой сонсголын аппаратын нэмэлт сайжруулалтыг хийхээр ажиллаж байна.

Ашиглагддаг технологиуд

  • Хүний биед шууд байрлуулах мэдрэх төхөөрөмж
  • Эмнэлгийн ажилтан, өвчтөнг холбох гарын бугуйвч эсвэл энгэрийн зүүлт
  • Эмнэлгийн эд хогшилыг хайж илрүүлэхийг хялбаршуулсан байрлуулах цахим тэмдэгт
  • Эмнэлгийн өрөөний микрофон болон хөдөлгөөний мэдрэгч
  • Эмч болон өвчтөнд сануулга мэдээлэл өгөх Програм эсвэл эд юмс.

Эрүүл мэндийн салбарын ирээдүй

Мэдрэгчээс мэдээлэл боловсруулж байгаа технологийн тусламжтайгаар эмч өвчтөний биеийн байдлыг тасралтгүй хянаж өвчний үеүүдийг таамаглах, аливаа өвчлөлийг хүндрэхээс нь өмнө оношлон урьлчилан сэргийлэх эмчилгээг цаг алдалгүй хийдэг. Эмч өвчтөнд хамааралтай бүх идэвхитэй мэдээллийг авч өвчний дурын үе шатад тохирсон эмчилгээг хийнэ. 

Эмчийн хүртэх үр ашиг:

  • алсын ч зайнаас хандан бодит цаг дээр тулгуурласан өвчтөний мэдээллийг авах боломж
  • тухтай, хавсарсан ажил хийх боломж - олон төрлийн эмнэлгийн байгууллагуудын мэдээллийн сангийн солилцоо. 
  • Эрүүл мэндийн хяналтын үзлэгийн ажлын хөнгөвчлөх - автоматаар мэдээлэл ирэх
  • Алдааг багасгаж, өвчнийг эрт үе дээр нь илрүүлэх
  • Цуглуулсан мэдээллүүдийг Big-Data базад оруулан судалгаа шинжилгээний ажилдаа ашиглах боломжтой. 

Өвчтөний хүртэх зр ашиг

Эрүүл мэндийн өндөр чанартай үйлчилгээ авах, үр ашигтай тусгайлсан эмчилгээ хийгдэх, алсын зайнаас эрүүл мэдийн үйлчилгээ авах боломжтой.