/
x

Хөдөө аж ахуй

Эд юмсын интернетийг нилээдгүй хэдэн улсууд нэвтрүүлэн ашиглаж буй гол хурдасгуурын нэг бол яах аргагүй хөдөө аж ахуйн салбар юм. 

“Эд юмсын интернет” ертөнцөд бод малыг ч оруулж болно. Cow Tracking Project компани RFID мэдрэгчийг үхрийн чихний хөндийд суулгаж тэдний хөдөлгөөн, биеийн байдлыг хянаж байх боломж бүрдүүлсэн байдаг. Байнгын интернет хяналт шинжилгээ амьтдын үйл хөдлөлийн дурын өөрчлөлтийг хянаж, өвчлөл, биеийн байдлыг хянах боломж олгодог. Энэ технологийн тусламжтай мах, сүүний чанар хэмжээг ч дээшлүүлж болох юм –учир нь үүлдэр бүрд таарсан хөдөлгөөн, тэжээлийн горимыг тогтоож болох юм. 

Логистик 

RFID-микросхемүүд үйлдвэрлэлийн хадгалалт, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үр ашигтай хэрэглэгдэж болдог. Бүтээгдэхүүнийг бэлтгэхээс эхлээд, агуулахад хадгалах, хэрэглэгчид хүргэх хүртэл бүх технологийн үйл явцыг хянаж болно. Хуучин арга барилаар, ихэнх нь гар аргаар, олон тооны орлого, зарлагын гэх мэтийн баримт бичиг үйлдэн хийгдэг олон тооны ажил үйлдлүүд дээд хэмжээгээр автоматчилагдах юм. Эдгээр мэдрэгчийн ачаар худалдаж буй барааны төлөв байдлыг шалгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Ийм маягаар компани өөр тивээс захиалсан өндөр үнэтэй бүтээгдэхүүн хангалттай сайн хамгаалагдаж тээвэрлэгдсэн эсэхийг тогтоож болох юм. Мөн жишээлбэл, жирийн иргэд виноны лонхон дээрх мэдрэгчээс мэдээлэл уншуулах замаар түүнийг тээвэрлэх, худалдах явцад хадгалалтын горим зөрчигдсөн эсэхийг мэднэ. Электрон мэдрэгчүүд нэвтэрч ашиглагдах үед төлбөр хийхээр дугаарлаж зогсох шаардлагагүй болно. Сагстай худалдан авсан зүйл худалдааны танхимаас авч гарах үед чинь тооцоо хийгдэж, төлбөрийн картаас тооцоо хасагдана.

Хэнд, Хэрхэн?

Жижиг дунд бизнест хүртэл үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор IoT-г нэвтрүүлж болно. Газар тариалангийн том тоглогчид IoT-г «ногоон» бизнесээ хадгалан бэхжүүлэх, хариуцлагатай үйлдвэрлэгч байхын тулд мөн IoT-г ашигладаг.