/
x

Үндсэн / Шийдэл / Эд юмсын интернет (IoT) / Хот / «Ухаалаг» авто зогсоол

«Ухаалаг» авто зогсоол

Эд юмсын интернет хотын авто зогсоолын ачааллыг зохицуулахад тустай ба тухайн үеийн зогсоолын байдлыг төвд мэдэгдсэнээр жолоочид мэдээлэл өгч, улмаар хотын зам тээврийн хөдөлгөөнийг чөлөөлөх юм. 

Juniper Research-т нийтлэгдсэн «Worldwide Smart Cities: Energy, Transport & Lighting 2016-2021» тайлангаас үзэхэд замын хөдөлгөөн, зогсоолын удирдлагын ухаалаг системийг ашигласнаар 2021 он гэхэд ниййт 4,2 тэрбум хүн-цагийг хэмнэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Үүнээс үзэхэд дэлхий дээр жолооч бүр жил бүтэн 24 цагийг хэмнэж болохоор байна!

Хэрхэн ажилладаг вэ?

Хувийн тээврийн хэрэгслээсээ төв гудамжийг хайх, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг арилгахын тулд Эд юмсын интернетийн технологийг уламжлалт сүлжээний сервистэй хослуулан ашиглаж байна. Мэдрэгчид машинуудын ачааллыг мөрдөж, голчлон жолоочид тэмдэгт, зогсоолын мэдээллийг өгөх ба үүнд бүхэлд нь диспечерийн төв хяналт тавьж ажиллана.  Хэрэв машин зогсоолоос хөдөлсөг бол энэ тухай мэдээлэл хоромхон зуур мэдээллийн санд орж шинэчлэгдэнэ. Энэ мэдээлэл онлайнаар, диспечерийн дэлгэц дээр гарч харагдана. 

Чухал шаардлага бол - эрчим хүчний үр ашиг: газар доор суурилагдсан мэдрэгчид батарей солилгүйгээр олон жил ажиллах  шаардлагатай. 

Үр дүнд?

Ийнхүү систем нэвтэрснээр хамгийн түрүүнд явган зорчигчдод үр ашиг нь илүүтэйгээр мэдрэгдэх зорилготой. Хотын орон зай юуны түрүүнд гэнэтийн осол аваар, машины түгжрэлээс ангижрана. Хотын зам тээвэр улам хурдан, цэгцтэй болж гудамжууд явган алхахад илүү тав тухтай байх болно. Хотын удирдлагууд хотын зам тээврийн хөдөлгөөний байнгын шинэ зурагтай ажиллах ба - энэ нь алива зөрчлийн мөрдлөгийн ажилд маш дөхөм зүйл байна.