/
x

Үндсэн / Шийдэл / Эд юмсын интернет (IoT) / Хот / «Ухаалаг хот». Тээврийн хэрэгсэл болон замын хөдөлгөөний удирдлага

«Ухаалаг хот». Тээврийн хэрэгсэл болон замын хөдөлгөөний удирдлага

«Ухаалаг хот».тээврийн хэрэгсэл болон замын хөдөлгөөний удирдлага

«Ухаалаг хотын» тээврийн ажил нь ухаалаг систем дээр суурилсан байдаг. Энэ нь бүх төрлийн тээврийн хэрэгслийн шуурхай удирдлагыг интеграцичилах, бодит цаг хугацааны горимд нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх боломж юм. Энэхүү системийн хамгийн гол зорилго бол - хувийн тээврийн хэрэглээг аль болох багасгахыг зорьж, явган зорчигчдын тав тухтай байдлыг хамгийн ихээр хангах хот байгуулах явдал юм. Иймээс хамгийн чухал анхаарлын төвд нийтийн тээврийн хэрэгслүүд ордог. 

Хэрхэн ажилладаг вэ?

Мэдрэгчийн нэгдсэн сүлжээ нь хотын амьдралын хангамжийн үндсэн системийн ажиллагааг зохицуулах ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянаж, барилга байгууламжийн бүтцийн мэдээллийг хүргэж, диспечерийн цэгийн боловсруулсан статистик мэдээллээр хангадаг. Хотын бүх оршин суугчид тайлбар мэдээллээс эхлээд аль зогсоол дээр машинаа тавих, замын гэрэлтүүлэг, автобус хэзээ ирэх зэрэг бүх мэдээллүүдийг авах бүрэн боломжтой. 

«Ухаалаг» тээвэр хэнд хэрэгтэй вэ?

«Ухаалаг» зам тээврийн удирдлагын үр дүн бол - явган зорчигч болон автомашин эзэмшигчдэд зориулсан нэгдсэн орон зайг бий болгож, үүний тусламжтайгаар аюулгүй, хялбар хөдөлгөөнд оролцуулах явдал билээ. Үүний зэрэгцээ хотын захиргаанд хөдөлгөөнийг зохицуулахад хялбар дөхөм болж байгаа юм.  Харин хотын үйлчилгээний байгууллагууд байнгын шинэчлэгдсэн алгоритм, хөтөлбөрийг авч байнгын бэлэн байдалд байна.