/
x

Үндсэн / Шийдэл / Эд юмсын интернет (IoT) / Хот / «Ухаалаг» цахилгаан эрчим хүчний сүлжээ

«Ухаалаг» цахилгаан эрчим хүчний сүлжээ

«Ухаалаг» технологийн шийдэх ёстой хамгийн чухал асуудлуудын нэг бол суурин болон үйлдвэрийн газрыг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Цахилгаан эрчим хүчний түгээлтийн цоо шинэ сүлжээ нь эрчим хүчийг илүү үр ашигтай, найдвартай, эдийн засгийн хэмнэлттэйгээр тээвэрлэн хуваарилна. Энэ нь бүх үйл явцын мэдээллийг бодит цаг хугацаанд авдаг болсонтой шууд холбоотой. 

Хэрхэн ажилладаг вэ?

Цахилгаан эрчим хүч түгээлтийн «ухаалаг» сүлжээ нь тухайн сүлжээний байр байдлыг төрөл бүрийн нөхцөлд үнэлж дүгнэдэг топологийн үзүүлэлтүүдийг хэмжих бүх төрлийн элементүүдээр тоноглогдсон байх ёстой.  Сүлжээний элементүүд болон цахилгаан хэрэглээний тохиргоог удирдахад өгөгдлийг цуглуулах програм болон техник хангамж байх шаардлагатай. Шийдвэр гаргахын тулд тухайн байдлыг автоматаар дүгнэх болон урьдчилсан мэдээ гаргах хүчин зүйл хэрэгтэй. Харин энэ шийдлийг ашиглахын тулд топологи үзүүлэлтүүдийг өөрчилж, цахилгаан объектуудтай харилцан үйлчлэлд ордог тийм механизм шаардлагатай байдаг. 

Ханган нийлүүлэлт, сүлжээ компанид ирэх үрр ашиг

Энэхүү «ухаалаг» технологийг ашигласнаар цахилгаан эрчим хүч ханган нийлүүлэгч үйлдвэр, сүлжээний компаниудын тооцооллын нарийвчлал өндөр болох, нөөцийн алдагдал, хулгайг багасгах, эцсийн хэрэглэгчийн уян хатан үнийн тарифийг бий болгож /бүсчлэл, хоног, цаг/ачааллыг тэнцвэржүүлэх, эдийн засгийн хэлтсийн мэдээлэл боловсруулах үйл явцын зардлыг бууруулж, түгээгдсэн цахилгааны дагуу төлбөрийг нэхэмжлэх гэх зэрэг маш олон эерэг давуу талуудтай юм. 

Аж үйлдвэрт гарах үр ашиг

Цахилгаан эрчим хүч ханган нийлүүлэлтийн «ухаалаг» сүлжээ нь аж үйлдвэрт мөн маш сайн үр өгөөжөө үзүүлдэг. Энэ нь нийт эрчим хүчний хэрэглээний хэмжээг бууруулах, уян хатан үнийн тарифт шилжих, дамжуулагчийн болон нэгж, хэсгүүдийн тус тусын хэрэглээг хянах, мэдээллийг гараар оруулах явцад гардаг алдаа, түүний дараах мэдээлэл боловсруулах алдааг багасгах гэх мэт. 

Компанийн удирдлагууд болон хэрэглэгчдэд гарах үр ашиг

«Ухаалаг» сүлжээг нэвтрүүлснээр эцсийн хэрэглэгчдэд мөн үр ашиг нь илэрдэг. Автоматаар боловсруулсан төлбөрийн нэхэмжлэх замбараатай, алдаагүй байдаг. Гэрийн хэрэглээний балансыг бүхэлд нь хянаснаар нөөцийн хулгаа арилна. Цахилгаан эрчим хүчийн буруу хэрэглээнээс үүдэлтэй алдагдал, хаягдал, хөдөлмөрийн зардал буурна.