/
x

Үндсэн / Шийдэл / Техник хангамж

Техник хангамж

Аливаа мэдээллийн технологийн дэд бүтцийн үндэс суурь нь техник хангамж байдаг. Softline компанид ямар ч нарийн бүтэц зохион байгуулалт бүхий байгууллагын мэдээллийн дэд бүтцийн үндэс суурийг бүрдүүлэхэд шаардлагатай бүхэн бий. Манай шийдлүүдийн IT- дэд бүтцийг байгуулах цогц хандлага, чанартай үйлчилгээний үр дүнд байгууллагын   үйл ажиллагаанд эрс дэвшил гарах боломж бүрдэх болно.

Бид цогц төслүүдийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны үе шат бүрийг  бүрэн хамруулдаг бөгөөд эдгээрийн дотор төслийн бүрэн хэмжээний баримт бичгийг судалгааны үр дүнд боловсруулах, шаардлагатай техник хангамжийг төлөвлөх, туршин суурилуулах, ажилд нэвтрүүлэх, техник-технологийн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг багтдаг юм. Softline техник хангамжийн дэлхийн шилдэг үйлдвэрлэгчид болох Dell, HP, Cisco, EMC2, Hitachi, Huawei, Intel, APC, SuperMicro, TrippLite болон бусад нэр хүндтэй байгууллагуудтай хамгийн дээд зэрэглэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг.

Техник хангамжийн төрлүүд

Серверүүд

 

Та манайхаас дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн олон төрлийн серверийн шийдлүүдээс сонголт хийх боломжтой.  Санал болгож буй тоног төхөөрөмжүүдэд бага хэмжээний бизнесийн байгууллагын төсвийн загвараас эхлэн өндөр хүчин чадал бүхий мэдээллийн системээс дата төв байгуулахад шаардлагатай бүхэн багтдаг.  Softline-ний мэргэжилтнүүд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хамгийн оновчтой бүрдэл бүхий техник хэрэгслийг сонгон авахад туслах болно.

Өгөгдөл хадгалах системүүд

 

Манайх ажиллуулах, зохицуулахад энгийн, ойлгомжтой дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн мэдээлэл хадгалах системүүдийг санал болгож байна.

Сүлжээний төхөөрөмжүүд

 

Хамгийн үр ашигтай байх мэдээллийн дэд бүтцийг байгуулахад ашиглах өндөр хурдны, уян хатан ажиллагаатай сүлжээний тоног төхөөрөмжүүдийг бид нийлүүлнэ. Сүлжээний төвлөрүүлэх, замчлах, тохируулах, холбох болон хиймэл дагуулын тоног төхөөрөмжүүд энд хамаарна.

Компьютер болон дагалдах хэрэгсэлүүд

 

Ямар ч салбарын олон төрлийн үүрэг даалгаварыг гүйцэтгэх боломжтой дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн компьютерууд, хэрэгслүүд болон эд ангиуд.

Компьютер, ноутбук, неттоп, серверт шууд хандах төхөөрөмжүүд, ажлын байрны иж бүрдэл болон дагалдах техник хэрэгслийн өргөн нэр төрлөөс сонгох боломжийг бид танд олгоно.

3D-тоног төхөөрөмжүүд

 

Гурван хэмжээст хэвлэлийн болон скан хийхэд зайлшгүй шаардагдах хэрэглээний болон мэргэжлийн түвшний 3D – тоног төхөөрөмжүүд – олон төрлийн асуудлуудын шийдэх онцгой төхөөрөмж.

 

Хэрэгжүүлсэн төслүүд, чиглэлээр Техник хангамж (1)

  • Хаан банкны дата төв. REDHAT SATELLITE нийлүүлэлт, дагалдах техник тохиргоо, сургалт

    Хаан банкны дата төв. REDHAT SATELLITE нийлүүлэлт, дагалдах техник тохиргоо, сургалт

    Хаан банк нь REDHAT серверүүдийн аюулгүй байдлын системийн хамгаалалтын тохиргоог гар аргаар хийдэг байсан ба нэмэлт шинэчлэл, аюулгүй байдлын шинэчлэлт зэргийг гар аргаар систем болгон руу хандан хийдэг байсан нь цаг хугацаа их авах, бичлэгийн алдаа гарах зэрэг асуудлуудтай тулгардаг байсан. Иймээс Хаан банк нь нэгдсэн байдлаар системийн шинэчлэлт хийх, тохиргоо хийх, шалгах шийдлийн зайлшгүй хэрэгцээ гарсан байна.