Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

ExChange

ExChange server 2016 нь Microsoft корпорацийн хамгийн сүүлийн үеийн и-мэйл серверийн програм хангамж ба байгууллагын э-шууданг зохион байгуулахад найдвартай, нууцлал өндөртэй хялбар шийдэл юм.

Тасралтгүй ажиллагааг хангана

Байгууллагын э-шуудан, календар, харилцагчдын хаягийн санг компьютер, гар утас, вэб браузераар ашиглах боломж олгоно. Тасралтгүй ажиллагаа, гэмтлийн дараа сэргэх чадварыг нэмэгдүүлсэн нь нууц болоод чухал мэдээллийг хамгаалж, найдвартай байдлыг дээшлүүлж, төвөгтэй байдлыг багасгана.

  • Exchange Server 2016 нь таны харилцаа холбоог үргэлж хяналттай, тасалдалгүй хангана.
  • Exchange –н бүтцийн элементүүдийн моделиуд нь хүссэн хэмжээндээ суурилуулж ашиглахад хялбар болгох ба, найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн ачааллыг тэнцвэржүүлж, олон хувилбарын ажиллагааг стандартчилах ба хувилбар хоорондын харилцан уялдаат ажиллагааг хангана.
  • Сэргээх хугацаа нь асар хурдан учир тасралтгүй ажиллагааны хугацаа нэмэгдэж, логик диск бүрт олон өгөгдлийн сан ашиглах боломжоор хангасан.
  • Дагалдах хяналт мониторинг, удирдлагын шийдлүүд нь өөрөө өөрийгөө завсарлах, ослын дараа автоматаар сэргээх чадварыг бий болгосон.
  • Ачаалал тэнцүүлэх хялбаршуулсан сонголтууд нь илүү уян хатан, бага зардлаар өргөтгөх боломжтой.
  • Илүү багтаамжтай, өртөг багатай дискүүдээр хадгалах байгууламжийн өртгийг бууруулна.

Шаардлага хангасан

Нэгдмэл ажиллагаа нь аюулгүй байдлын шаардлагуудад нийцүүлэхэд хялбар болгож, илрүүлэх /discovery/ зардлыг бууруулсан.

  • Мэдээллийн алдагдлаас сэргийлэх (Data Loss Prevention (DLP)) чадвар нь хэрэглэгчдийг нууц мэдээллээ зөвшөөрөгдөөгүй хүмүүст дамжуулахаас сэргийлж энэ талаар дотоод дүрэм журамд нийцүүлэх боломжтой.
  • In-Place Archive-н тусламжтай танай бүх нууц мэдээллийг нэг газар байршуулж, хэрэглээг улам нэгдмэл болгосон.
  • eDiscovery Center дээрээс Exchange, SharePoint, Lync data-г нэг интерфейсээр дамжуулан In-Place eDiscovery-г ажиллуулна.
  • Мобайл төхөөрөмжийн бодлогууд нь танд зөвшөөрөгдсөн мобайл төхөөрөмжийн жагсаалтыг үүсгэж, PIN түгжээний журам нь гээсэн/алдсан утаснаас компанийн чухал мэдээллийг устгана. Суурилуулж, ашиглахад хялбар Exchange Server 2016 -н суурилалтын сонголтууд нь уян хатан, захидал харилцааны системийг удирдахад зарцуулах хугацааг үлэмж багасгана.