Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

SharePoint

SharePoint Server 2016 нэвтрүүлсэнээр байгууллагын дотоод болон гадаад портал зохион байгуулж, бичиг баримтын нэгдсэн сан болон ажлын урсгалыг /workflow/ загварчлан зохион бүтээх, багийн хамтын ажиллагааны уялдаатай байдлыг шинэ түвшинд хүргэх, ашиглаж удирдахад хялбар, мэдээлэл түгээх, ажилчид хоорондын харилцааг хангах, уулзалт хуралтай үеэр ажил хэргийг илүү уян хатан явуулах хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэхэд туслахаар боловсруулжээ.

Ашиг тус

  • Багасгах болон томруулах уян хатан боломжтой, хамтын ажиллагааны платформ бүхий хямд үнэтэй IT бүтээгдэхүүн
  • Таны бизнесийн аюулгүй, найдвартай байдлыг хамгаалж, эрсдлийг илүү сайн удирдана.
  • Өртөг зардал хэмнэсэн, үр дүнтэй удирдлага учраас бүтээлч байдлыг сайжруулна.

Хуваалцана: Аж ахуйн нэгжийг албан хаагчидтай холбодог. SharePoint-ийн тусламжтайгаар хүмүүстэй холбогдож, бодол санаагаа хуваалцаж, хамтран ажиллах аргаа шинээр бий болгоно.

Зохион байгуулна: Таны багаараа эсвэл бие даан ажилладаг эсэхээс хамаарч SharePoint нь мэдээлэл, хүмүүс, төслүүдийг зохион байгуулахад тусална.

Нээн илрүүлнэ: SharePoint нь хариултыг олох, гүн гүнзгий ойлголтыг нээн илрүүлэх, мэргэжилтнүүдтэй холбогдох явцыг хялбарчилна.

Удирдана: SharePoint нь IT салбарынхны зардал, эрсдэл, цагийг удирдах боломж олгох хүчирхэг хяналтаар хангана.

Төрөл бүрийн төхөөрөмжид ашиглах боломж

Янз бүрийн төхөөрөмжид холбогдох боломжтой SharePoint-ийн мобайл програмуудыг ашиглан хялбархан хандалт хийж, хаана ч явсан SharePoint-ийн мэдээний эх сурвалжтайгаа харилцан ажиллана.

Сайжирсан боломжууд

SharePoint Server 2016-д өмнөх SharePoint хувилбаруудад түшиглэн дараах сайжруулалтууд нэмэгджээ.

Hybrid Cloud хайлт: Нэгдсэн хайлт. Энгийнээр хэлбэл Office 365-н хайлт нь танай байгууллагын хайлтын индексийг авах ба ингэснээр танд аль ч сайтнаас хайлтын үр дүнг үзүүлнэ.

Их өгөгдөл дээр ажиллах: Бичиг баримтын сан болон Лист (Document Library) нь 30,000,000 бичиг баримт хадгалдаг боловч мэдээллийн мөрүүдээ индекслэж чадахгүй хэрэглэгчийн хувьд 30,000,000 биш 5000–р хязгаарлагддаг байсан бол одоо хэрэглэгч хэн ч байсан бичиг баримтын сангаа хялбар бөгөөд бүрэн дүүрэн ашиглах боломжтой болж байгаа юм.

Upload хийх файлын хэмжээ нэмэгдсэн: Sharepoint –н өмнөх хувилбарууд дээр хамгийн ихдээ 2GB-н файл хадгалах боломжтой байсан бол одоо хязгааргүй боллоо.

Сайт хурдан үүсгэх: Template ашигласнаар одоо Site Collection-г 1 секундэд л үүсгэх боломжтой боллоо. Энэ нь SharePoint 2013-н 40 орчим секунд болдог байсантай харьцуулбал маш сайн үзүүлэлт байгаа юм. Үүнд PowerShell-н команд ашиглан бэлдэх тодорхой түвшний тохиргоо шаардана.

SharePoint хамгийн чухал 10 боломж

1.Хялбаршуулсан хэрэглэгчийн цонх

Бичиг баримтын сан руу файл чирэх, харах хэлбэрээ сонгох, хэдхэн товчлуур даран листийн үйл ажиллагааг өөрчлөх болон шинэ вэб хуудас үүсгэх гэх зэрэг функцуудыг ашиглах боломжтой.

2.Олон нийтийн сүлжээ

Байгууллагын олон нийтийн сүлжээний функцууд нь ажлын үр дүнгээ хуваалцах, асуулт асуух, ажилчин болгоны үр дүнг хянах зэрэг боломжийг олгодог.

3.Таны сүлжээний өсөлт

Профайл хайлтын шинэ функц нь байгууллага тодор хүмүүстэй харилцан, шаардлагатай мэдээлэл, хэрэгжүүлсэн төсөл, бичиг баримтаа хялбар олох боломжийг олгоно.

4.Бичиг баримтын хадгалалт, синхрончлол

Onedrive Pro нь зайнаас ажиллах үед Sharepoint доторх файлыг компьютерын файлтай синхрогчилсоноор онгоцонд явж байсан ч таны бичиг баримт хулганы ганц даралтаар л хандах боломжийг олгоно.

5.Бичиг баримтууд руу хандах эрх олгох

Ажилчдад бичиг баримтыг байгууллагын сүлжээний дотор болон гадна хуваан ашиглах боломжийг Office болон OneDrive олгоно.

6.Багийн мэдээлэлд зориулсан хамгийн сүүлийн үеийн техник туслалцаа

Sharepoint-д суурилагдсан help хөтчөөр хэдхэн минутын дотор вебсайтын групэд шаардлагатай хязгаарлалт, зөвшөөрлийг тохируулах, хурлын протокол тэмдэглэх боломжтой.

7.Төслийн явцын хяналт

Microsoft project-д төсөл болон үүрэг даалгаврыг зохион байгуулах боломжтой ба ажлын үе шатыг хянах боломж олгоно.

8.Үр дүнтэй хайлт

Бичин баримт, хүмүүсийн мэдээллийн хайлт болон үр дүнг “Quick setup”, “criteria” ашиглан сайжруулна.

9.SharePoint-н байнгын шинэчлэл

Та офисоос гадуур ажиллаж байсан ч, бичиг баримтаа хуваалцан, үйл ажиллагааны мэдээллээ хөдөлгөөнт төхөөрөмжөөс шинэчлэх боломжтой.

10.SharePoint програм хангамж ашиглан илүү ихйиг бүтээ

Sharepoint онлайн дэлгүүрээр зочлон Sharepoint-д зориулсан програм хангамжийн бүхэл бүтэн ертөнцийг нээн илрүүлээрэй.