/
x

Үндсэн / Шийдэл / Microsoft шийдэл / Microsoft лицензжүүлэлт

Microsoft лицензжүүлэлт

Програм хангамжийн лицензжүүлэлт нь оюуны өмчийн объектыг хууль бусаар олшруулахаас хамгаалах хэрэгсэл юм. Зохиогчийн эрхийн хуульд зааснаар програм хангамжийн зохиогч (нийтлэгч) хэд хэдэн онцгой эрхийг эдэлдгийн нэг нь өөрийн програм хангамжийг хувилан үйлдвэрлэх эрх байдаг.

Хэрэглэгч програм хангамжийг авснаар түүнд худалдан авсан програм хангамжийг ашиглах эрх олгогддог. Хэрэглэгч худалдан авалт хийх үедээ эцсийн хэрэглэгчийн лицензийн зөвшилцөл (EULA – End User License Agreement) байгуулж, энд худалдан авагчийн эрхийг ( жишээлбэл: өөр компьютерт шилжүүлэн ашиглах боломж, програм хангамжийн өмнөх хувилбаруудыг ашиглах эрх зэргийг ) тусгаж өгдөг.  EULA зөвшилцөлийг  шинэ компьютер худалдан авах үед дагалддаг  (OEM)  болон тусгайлан жижиглэнгийн үнээр (хайрцагын хувилбар) бүтээгдэхүүн худалдан авах үед тус тус хийдэг. EULA нь ихэнхдээ цахим хэлбэрээр, бүтээгдэхүүнийг эхлэн ажиллуулах үед хийгддэг.

Лицензийн эрх нь тогтсон журмын дагуу бүтээгдэхүүний төрлөөс хамаарч ялгаатай байдаг:

Бие даасан байдлаар ашиглагдах үйлдлийн систем, ажлын хэрэглээний програмууд, тоглоомууд, мультимедиа програмууд нь  нэг компьютерт нэг лиценз гэсэн зарчмаар лицензжүүлэлт хийгддэг. Энд хэдэн хувь хүн буюу хэдэн хэрэглэгч уг компьютерийг ашиглах нь хамаагүй байдаг.

Боловсруулалт хийхэд ашиглах зориулалттай хэрэгслүүд нь  - нэг хүнд нэг лиценз гэсэн зарчмаар лицензжүүлэгддэг. Серверийн бүтээгдэхүүнүүдэд ерөнхий тохиолдолд хоёр төрлийн хэв загвараар  лицензжүүлэлт хийгддэг: «сервер/клиент» (серверт зориулсан лиценз дээр нэмэгдээд серверийн боломжуудад хандалт хийх төхөөрөмж болон хэрэглэгчдийн лицензүүд) эсвэл процессорын лицензжүүлэлт (процессорын лицензжүүлэлт серверийн процессор бүрд хийгдэнэ).

Хэрэв лицензийг корпоратив лицензжүүлэлтийн аль нэг хөтөлбөрийн хүрээнд авсан бол «Microsoft-ын бүтээгдэхүүнийг ашиглах лицензийн эрх» (Product Use Rights (PUR)) баримт бичигт заасан бүтээгдэхүүнийг ашиглах зохицуулалт үйлчилнэ. Энэ зөвшилцлийн агуулгад програм хангамжийг ашиглах нөхцөлийг тусгасан байдаг. PUR баримт бичгүүдэд улирал тутамд сайжруулалт хийгдэж байдаг бөгөөд Product Use Rights хаягаар түүнийг татан авч танилцах боломжтой.

Microsoft –ын бүтээгдэхүүний лицензийг олж авах аргууд:

Хайрцагын лиценз (FPP). FPP – Full Package Product  нь хайрцагт хийсэн диск, хэрэглэгчийн заавар,  жинхэнэ болохыг баталсан сертификатын наалт (COA) зэрэг юм. Хэрэглэгч жижиглэнгийн  худалдааны сүлжээнээс энэ бүтээгдэхүүнийг  олж авах боломжтой.

OEM-лиценз (Original Equipment Manufacturer) – шинэ компьютер бусад тоног төхөөрөмжтэй хамт зарагдах програм хангамжийн лиценз. Ийм програм хангамжуудыг ихэвчлэн   техник хангамжид урьдчилан суулгасан байдаг.

Корпоратив лицензийн программууд  нь байгууллагад зориулсан байдаг. Корпоратив лицензийн хэлбэрүүд нь ихээхэн хөнгөлөлт эдлэх боломж олгодог төдийгүй компанийн хэмжээ, хэрэглэгчийн эрхэлж буй бизнесийн онцлог зэргийг  харгалзан үзэх боломж олгодог.

Тогтсон журмын дагуу лицензийн зөвшилцлөөр тухайн програм хангамжийг байнга ашиглах эрх өөр хуулийн этгээд эсвэл хувь хүнд нэг удаагийн үйлдлээр бүтээгдэхүүн хэлбэрээр бүрэн шилжиж байгааг баталгаажуулдаг. ( хэрэв бүтээгдэхүүний шинэ хувилбарыг шинэчилсэн өөрчлөлт хэлбэрээр авч байгаа бол өмнөх бүх хувилбарын эрхийн хамт авдаг) Энэ тохиолдолд бүтээгдэхүүний шинэ хэрэглэгч EULA зөвшилцлийн бүх нөхцөлийг хүлээн авах ёстой бөгөөд эсрэг тохиолдолд лиценз шилжилт хийгдэхгүй. Эрх шилжих тохиолдолд хуучин хэрэглэгч өөрийн компьютерээс бүтээгдэхүүнийг устгах ёстой. OEM-хувилбараар олж авсан бүх бүтээгдэхүүнүүд, түүнчлэн үйлдлийн систем, корпоратив лицензэд хамруулан авсан програмууд нь тухайн програм суулгасан тоног төхөөрөмжийн хамт шилжиж болно.  

Хэрэв байгууллага лицензийг аутсорсингийн горим буюу өөртөө худалдаж авахгүйгээр үйлчилгээ үзүүлж буй байгууллагаас түрээсэлнэ гэвэл тэрээр Microsoft – Service Provider License Agreement зөвшилцөл эзэмшигч нийлүүлэгчид хандах шаардлагатай. Ийм нийлүүлэгч нь  Softline юм.

Бизнесийн байгууллагуудыг лицензжүүлэх хөтөлбөр

Open License

Энэ нь Microsoft-ын нэг болон хэд хэдэн програмын хэд хэдэн хувийг (лиценз) авах зайлшгүй шаардлагатай байгууллагад зориулсан зөвшилцөл юм. Хэрэглэгч 5 лиценз худалдан авах үедээ л, уг бүтээгдэхүүнийг хайрцаган лиценз хэлбэрээр авах үнэтэй харьцуулахад ихээхэн хөнгөлөлт эдэлдэг. Эхний захиалга хийгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд хэрэглэгч дараагийн хэдэн ч тооны захиалгыг хийсэн бай хүлээн авсан корпоратив лицензийн эрхийн хөнгөлөлтөө эдэлж байх болно.

Open License-ийн үйлчлэх хугацаа 2 жил байдаг. Open License хөтөлбөрийн хүрээнд дараах төрлийн лицензүүд олгогдоно:

  • License – тодорхой (хэлний болон дарааллын) хувилбарын бүтээгдэхүүний лиценз. 
  • Software Assurance (SA) – Open License-ийн зөвшилцлийн хүчинтэй хугацаанд гаргасан бүтээгдэхүүний шинэ хувилбарт шилжих эрх.
  • License & Software Assurance (LicSAPk) – нэгдмэл зохицуулалтын.
  • Upgrade (UPG) – програмын бүтээгдэхүүний сүүлчийн хувилбарт шилжих эрхийн лиценз.
  • Upgrade & Software Assurance (UpgrdSAPk) – Software Assurance зөвшилцлийн хүчинтэй хугацаанд гарсан Microsoft-ын сүүлчийн хувилбарт эрх олгох нэгдмэл зохицуулалтын лиценз.

Microsoft Software Assurance – Корпоративын лиценз захиалагчдад програм хангамжаа хамгийн үр ашигтай ашиглахад дэмжлэг үзүүлэх Microsoft-ын хөтөлбөр. SA-ын хүрээнд шинэ бүтээгдэхүүн, шийдлийг нэвтрүүлэх ажлыг үр ашигтай төлөвлөх, хэрэгжүүлэх, IT –ийн ажилтнуудыг сургах, зардал хэмнэх, техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх өөрөөр хэлбэл мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, боловсронгуй болгох програм хангамжуудыг шинэчлэх олон төрлийн арга хэрэгслүүд болон үнэгүй үйлчилгээний багцууд, хэрэгслүүдэд хандах боломж бүрдэнэ. Microsoft Software Assurance хөтөлбөрийн тухай илүү тодорхой мэдээллийг Microsoft компанийн албан ёсны сайтаас авч болно.

Software Assurance –г зөвхөн дараах нөхцөлд авч болно:

  • (L) лицензтэй нэг дор цуг.
  • Урд авсан SA лицензийг сунгах байдлаар.
  • Бүтээгдэхүүний хайрцгийн болон OEM хувилбарыг авсан цагаас хойш 90 хоногийн дотор.

Open License-ийн давуу тал болон онцлогын тухай тодорхой мэдээллийг Microsoft компанийн албан ёсны сайтаас авч болно.

Open Value

Microsoft Open Value – Жижиг болон дунд бизнесийн байгууллагад зориулсан програм хангамжийн хугацааг сунгах эрхтэй авах хөтөлбөр. Хөтөлбөрийн давуу тал нь тухайн компани Microsoft –ийн програм хангамжийн сүүлийн үеийн хувилбарын байнгын (хугацаагүй) лицензийг гурван жилийн турш ижил хэмжээний төлөлт хийж авах боломжтой байдагт оршино (гэхдээ лицензийн бүрэн төлбөрийг нэг дор төлөх) Энэ хөтөлбөр 5 болон түүнээс олон тооны дурын лицензийг, дурын бүтээгдэхүүнд авах сонирхолтой хэрэглэгчдэд тохиромжтой, түүний дотор байгууллагын бүх компьютерт үндсэн (“суурь”) бүтээгдэхүүнүүдийг лицензжүүлэхэд бэлэн захиалагчдад ашигтай юм.

Open Value Subscription – Жижиг болон дунд бизнесийн байгууллагууд програм хангамжийг түрээслэх хөтөлбөр. Хэрэв аж ахуйн нэгж, байгууллага програм хангамж худалдан авах хязгаарлагдмал нөөцтэй бол ийм нөхцөл байдалд  програм хангамжийг түрээслэх ашигтай лицензжүүлэлтийн аргыг Microsoft санал болгож байгаа юм. Програм хангамжийг түрээслэх буюу захиалснаар  хамгийн бага зардлаар, уян хатан нөхцөлтэй, жил бүр зөвхөн өөрийн бизнес үйл ажиллагаандаа хэрэгтэй  лицензийн төлбөрийг  хийх шаардлагатай зөвшилцлийг хийх боломжийг олгодог.  Уг зөвшилцөл нь лицензийн тоо хэмжээг нэмэгдүүлсэн, цөөрүүлсэн, лицензнээсээ бүр мөсөн татгалзсанаас үл хамааран  програм хангамжийн хамгийн сүүлийн хувилбарыг ашиглах эрхийг хэрэглэгчид олгодог.

Open Value лицензжүүлэлтийн давуу талууд болон онцлогийн тухай илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл дараах сайтад хандаарай:

Microsoft: http://www.microsoft.com/rus/licensing/volume/programs/ov/Default.aspx, Open Value Subscription – http://www.microsoft.com/rus/licensing/volume/programs/ovs/default.aspx.

Enterprise Agreement

Microsoft Enterprise Agreement (EA) болон Microsoft Enterprise Agreement Subscription (EAS) – эдгээр нь корпоратив лицензжүүлэлтийн хэлбэрүүд бөгөөд корпоратив, салбарын стандарт болгон  Microsoft-ыг сонгоход бэлэн 250-аас дээш тооны компьютертэй байгууллагуудад зориулсан юм. Enterprise Agreement болон Enterprise Agreement Subscription зөвшилцлийн хүрээнд байгууллага Microsoft-ын үндсэн суурь бүтээгдэхүүнүүдийг ашиглаж буй бүх компьютерт, төлбөрийг жил бүр хийж байх нөхцөлөөр лицензжүүлдэг.

Microsoft-ын зөвшилцлөөр авах үндсэн суурь бүтээгдэхүүнд дараах бүтээгдэхүүнүүд хамаарна:

  • Microsoft Windows Pro Upgrade;
  • MDOP-тай Microsoft Windows Pro Upgrade;
  • Microsoft Office Professional Plus эсвэл/ба Office Enterprise;
  • Microsoft (Core CAL Suite эсвэл Enterprise CAL Suite) серверүүдэд хандалт хийх эрх бүхий хэрэглэгчийн багц лиценз.

Enterprise Agreement нь хэрэглэгчид лиценз ашиглах хугацаагүй эрх олгодог бол Enterprise Agreement Subscription нь програм хангамжийг ашиглах захиалга хэлбэрээр хэрэгждэг(лицензийн хүчинтэй хугацаа хязгаартай).

Enterprise Agreement лицензийн давуу тал болон онцлогын тухай тодорхой мэдээллийг Microsoft компанийн албан ёсны сайтаас үзээрэй.

Байгууллагад 5 буюу түүнээс дээш тооны лицензгүй Windows үйлдлийн систем бүхий компьютер байх үед системийн саатал үүсэх, өгөгдөл мэдээлэл алдагдах, үрэгдэх болон хуурамч програм ашиглаж байгаатай холбогдсон хууль, эрх зүйн асуудлууд гарах эрсдэлүүд бий болдог. Энэ тохиолдолд тухайн тогтоосон Windows үйлдлийн системийг лицензжүүлэх шийдлийг хүлээн авахыг санал болгодог (Get Genuine Windows Agreement, GGWA). GGWA – нь корпоратив буюу салбарын хэмжээний сүлжээний компьютерт урьдчилан суулгасан лицензгүй үйлдлийн системийг лицензжүүлэх буюу 5 буюу түүнээс дээш хэрэглэгчид   Windows үйлдлийн систем шаардлагатай тохиолдолд зориулсан шийдэл юм. Get Genuine Windows Agreement-ийг  Microsoft Open License корпоратив лицензжүүлэлтийн хөтөлбөрийн хүрээнд санал болгодог.

Microsoft-ын зарим бүтээгдэхүүний лицензжүүлэлтийн тухай тодорхой мэдээллийг Softline интернет дэлгүүр сайтын “Лицензжүүлэлт” хэсэгт тавигдсан бүтээгдэхүүний мэдээллээс авч болно.

Олон нийтэд танигдсан бүтээгдэхүүнүүд:

  • Microsoft Windows 8
  • Microsoft Windows 7 Professional
  • Microsoft Office Standard 2010
  • Microsoft Office Professional 2010
  • Microsoft Windows Server Standard
  • Microsoft SQL Server Standard Edition
  • Microsoft Visual Studio Professional

MPSA

Сургалтын байгууллагуудад зориулсан лицензжүүлэлтийн хөтөлбөрүүд

Academic Open License

Academic Open License – нь Microsoft-ын програм хангамжуудын байнгын лицензийг арилжааны болон хайрцган бүтээгдэхүүнээс эрс бага үнээр эзэмших боломж олгох хөтөлбөр юм.

Энэ хөтөлбөр нь  хөнгөлөлт үзүүлэх боломжтой доорх өргөн хүрээний байгууллагуудын 5 болон түүнээс дээш тооны компьютерт лиценз олгоход зориулсан юм:

  • Эрх бүхий төрийн байгууллагын хууль ёсны зөвшөөрөлтэй төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, дунд болон тусгай мэргэжлийн сургалтын байгууллагууд, мэргэжил дээшлүүлэх институт, дамжаа,  бусад сургалтын төвүүд.
  • Сургалтын байгууллагууд хариуцсан төрөл бүрийн түвшний  төрийн захиргааны байгууллагууд.
  • Үндэсний шинжлэх ухааны академийн бүтцэд хамаарах шинжлэх ухаан судалгааны байгууллагууд
  • Нийтийн номын сангууд.
  • Музей.
  • Сайн үйлс, хандив, тусламжийн байгууллагууд.

Academic Open хөтөлбөр нь хөнгөлөлт үзүүлэх боломжтой боловсролын бус ( музей, номын сан гэх мэт) байгууллагуудад маш хэмнэлттэй байх лицензжүүлэлтийн хөтөлбөр юм.

Боловсролын байгууллагуудад корпоратив лицензийн  School Agreement  болон Enrollment for Education Solutions (EES) захиалгын хэлбэрийг санал болгосон байдаг.

School Agreement

School Agreement нь зөвхөн анхан, дунд болон дээд сургууль, боловсролын байгууллагуудыг удирдлагаар хангах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллагуудад зориулагдсан. School Agreement нь хүчинтэй байх хугацаандаа хэд хэдэн төрлийн програм хангамжийг (тэдгээрийн урд болон шинээр гарч ирсэн дурын хувилбарыг оруулаад) ашиглах эрх олгох захиалга болдог. Төлбөрийг жил бүр хийх ба  үнэд нь  Software Assurance-ын хүрээнд програм хангамжийн шинэ хувилбарт автоматаар хандах эрх багтсан байна. Энэ захиалгын чухал давуу тал бол сургалтын байгууллагуудын багш нарын гэрийн компьютерт ажлын зориулалтаар ашиглах програм хангамжийг үнэгүй лицензжүүлэх (энэ тохиолдолд програм хангамж тээгчийг хүлээн авах болон тараах төлбөр шаардагдаж болох юм ) болон суралцагсдын хувийн компьютерт тусгай үнээр програм хангамжийг ашиглах захиалга өгөх боломж юм.

Enrollment for Education Solutions (EES)

Чухал! Дурдсан академик сургалтын байгууллагуудыг лицензжүүлэх хөтөлбөрүүд нь  Windows үйлдлийн системийн бүрэн хэмжээний хувилбарыг авах боломжийг олгохгүй. (эдгээрээр зөвхөн Upgrade- Windows хувилбарт хандана)

Шинэ компьютерт Windows үйлдлийн системийн ширээний гэгдэх хувилбарыг OEM-хувилбарын хэлбэрээр авахыг санал болгодог (өөрөөр хэлбэл шинэ компьютерт урьдчилан суугдсан).

Windows үйлдлийн системийн ширээний гэгдэх үндсэн хувилбарыг байгаа буюу хуучин компьютерт Get Genuine Windows Agreement for Academic (GGWA-A) хөтөлбөрийн хүрээнд эзэмшихийг санал болгодог. GGWA-A буюу Windows үйлдлийн системийг сургалтын байгууллагуудад хууль ёсны болгож, үйлдлийн системийн үндсэн хувилбарыг эзэмших боломж олгон, үүнийхээ ачаар хууль бус, лиценз хангалттай бус, лицензгүй байх, хуурамч програм хангамжтай холбогдсон асуудлуудыг шийдвэрлэх боломж олгодог.

Төрийн байгууллагуудыг лицензжүүлэх хөтөлбөрүүд

Өнөө цаг үед төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй зүйлсийн нэг нь тэдний үзүүлж буй үйлчилгээний чанар юм. /ОХУ гэснийг орхиж бичив./

Microsoft корпорац нь хүлээн зөвшөөрөгдсөн компьютерийн програм хангамж боловсруулагчдын нэг  болохын хувьд төрийн байгууллагын ажилчид компьютер, ухаалаг гар утас, интернетийг ашиглан дээд зэргийн үр бүтээлтэй ажиллах боломжийг олгох өргөн хүрээний програм хангамжийн бүтээгдэхүүнийг эзэмшдэг.

Microsoft нь төрийн болон нутгийн удирдлагын байгууллагуудад зориулсан лицензийн олон төрлийн сонголт хийх боломжийг санал болгож байна. Програм хангамжийн хэрэгцээ шаардлага,  дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт, хөрөнгө гаргах боломж, эзэмших арга хэлбэрээс нь хамааруулан нэг удаагийн төлбөрт (Open License Government), хугацаатай төлбөрийн (Open Value Government) эсвэл захиалгын (Open Value Government Subscription) гэсэн лицензүүдийг ашиглах боломжийг олгоно.

Түүнчлэн корпоративын лицензээр Microsoft-ын бүтээгдэхүүнийг авснаар та бүхэнд дараах боломжууд бий болно. Үүнд:

  • Програмын бүтээгдэхүүний өмнөх хувилбаруудыг  ашиглах.
  • Тохируулгын нэгдсэн түлхүүр болон лиценз сэргээх боломжийг ашиглах.
  • Програмын бүтээгдэхүүн бүхий хайрцагийг заавал хадгалж байх шаардлагаас зайлсхийх.

Softline компанийн мэргэжилтнүүд та бүхэнд Microsoft –ын бүтээгдэхүүнийг сонгон авах болон лицензжүүлэлтийн аль нэг хэлбэрийг сонгохтой холбогдсон ямар нэг хүндрэл гарсан үед туслахад үргэлж бэлэн байх болно.

Microsoft SPLA лицензжүүлэлт

Softline – SPLA Reseller зэрэглэл эзэмшигч компани юм. Энэ боломжийг ашиглан манай хэрэглэгчид лицензжүүлэлтийн Microsoft SPLA давтагдашгүй хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Microsoft Services Provider License Agreement (SPLA) зөвшилцөл нь  програмын үйлчилгээ үзүүлэх болон эцсийн хэрэглэгч нарт зориулсан хэрэглээний програм хангамжуудыг хостингт байрлуулахын тулд  Microsoft-ын шинэ бүтээгдэхүүнүүдийн лиценз шаардлагатай байдаг үйлчилгээ үзүүлэгчид болон бие даасан програм хангамж нийлүүлэгч  (ISV)  нарт зориулагдсан юм.

SPLA-ын тусламжтай танай хэрэглэгчид өөрийн дотоод болон гадаад захиалагч нарт үүлэн тооцооллын технологийн шийдлийг санал болгох боломж бүрдэнэ. Энэ нь SaaS («үйлчилгээ үзүүлэх програм хангамж») загварын програмын бүтээгдэхүүнд хандах үйлчилгээ мөн  IaaS («үйлчилгээний инфра дэд бүтэц») загварын үйлчилгээ юм. SPLA нь таны үйлчлүүлэгчид өөрийн үзүүлдэг цогц үйлчилгээг лицензжүүлэх буюу МТ-ийн салбарын хамгийн ирээдүйтэй чиглэл болоод байгаа үүлэн технологийн чиглэлд шинэ бизнес эхлэх боломж олгох болно.

Дээр нь SPLA эхний шатны хөрөнгө оруулалт болон урьдчилгаа төлбөрийн шаарддаггүй, өөрөөр хэлбэл таны үйлчлүүлэгч нар Microsoft-ын хамтрагчдын сайтад бүртгүүлэх болон багц баримт бичгийг баталгаажуулснаар хөтөлбөрт нэгдэх боломжтой болох болно.

SPLA юу өгөх вэ:

  • Хувийн (Private Cloud) болон нийтийн (Public Cloud) үүл үүсгэх,  Microsoft –ын програм хангамж бүхий компьютер болон ( мэдээлэл хадгалах, боловсруулах төвүүдийн үйл ажиллагааг хангах, системийн харилцан уялдаа бүхий зохицуулалт хийх, тоног төхөөрөмжийн лицензжүүлэлт хийхэд зориулсан)  серверийг түрээслэх ба SaaS загварын Microsoft-ын програм хангамжид тулгуурлан ажиллах өөрийн МТ-ийн шийдэлд хандах үйлчилгээг санал болгох боломж олгоно.
  • Эхний хөрөнгө оруулалт шаардагдахгүй байх. SPLA-гаар ажиллахын тулд манай хэрэглэгч нараас програм хангамжийн болон урьдчилгаа төлбөрийн анхан шатны хөрөнгө оруулалт шаардагдахгүй.
  • Програм хангамжийн зардлыг оновчтой болгох. Програм хангамжийн төлбөрийг эцсийн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлсэн байдлаас хамаарч сар бүр хийнэ.
  • Програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн, тулгамдсан чухал хувилбарууд хүртээмжтэй байх. (downgrade эрх бий.)
  • Microsoft-ын бараг бүх бүтээгдэхүүнд хадах эрх: серверийн болон ширээний програм хангамж, Microsoft Dynamics шийдлүүд болон бусад олон төрлийн програм хангамжууд энд хамаарна.
  • Програм хангамжийн тогтвортой үнэд тулгуурлан хөрөнгө зардлаа хөтөлбөргүй төсөвлөх боломжтой болох: Microsoft үнийг нэмэх чиглэлээр жилийн эхэнд нэг удаа тогтсон журмын дагуу авч үздэг (түүнчлэн зөвшилцөлд ховор бичигддэг хэдий ч хэдийд ч үнэ нь нэмэгдэж болох тохиолдлыг тусгасан байдаг нь долларын ханшны өөрчлөлтөөс хамгаалахтай холбоотой юм) , харин үнийг бууруулах тухай бол сар бүр авч үздэг.  Ингэснээр таны үйлчлүүлэгчийн төлбөрийн ханш унах эрсдэл үүсэх боломжгүй бөгөөд харин ч зарим ашиг, орлого өндөр байх нөхцөл нэмэгдэх боломжтой юм.
  • Дэлхий даяар худалдах боломжтой болох: SPLA үйлчилгээг дэлхийн аль ч цэгт байгаа үйлчлүүлэгчид үзүүлэх боломжтой.
  • Програм хангамжийг сурталчлах, таниулах, турших, зохицуулалт хийж үзэх үнэгүй лицензтэй байх.
  • Эцсийн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд ашиглах лицензийн тооны 50%-ийн хязгаарт үйлчлүүлэгчийн дотоод үйл ажиллагааг хангахад лицензийг ашиглах боломж.

Програм хангамжийн давуу талууд

Үйлчлүүлэгч SPLA зөвшилцөлтэй цуг дараах боломжуудыг авна.

  • Өөрийн хэрэглэгч нарт тухайн МТ-ийн үйлчилгээг тусгай буюу хамтран ашиглах орчинд байрлуулан (хостинг) үзүүлэх
  • Зөвхөн энэ сард програмын үйлчилгээ үзүүлэхдээ ашигласан лицензүүдийн төлбөрийг л хийх. Анхан шатны зардал болон урт хугацааны ямар нэгэн төлбөргүй.
  • Өөрийн хэрэглэгчдэд хамгийн тулгамдсан болон үйл ажиллагаанд нь зайлшгүй шаардлагатай Microsoft-ын платформыг өгч болно. Биет төлөөлөгчгүйгээр, VLSC төвөөс өөрийн бүтээгдэхүүнүүдийг өөрт тохиромжтой байдлаар, үнэгүй татаж болно.
  • Зөвшөөрөгдсөн дэлхийн аль ч цэгт эцсийн хэрэглэгчид програмын үйлчилгээ үзүүлэхийн тулд Microsoft-ын бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болно
  • Худалдааны шууд зуучлагчдаар дамжуулан програмын үйлчилгээ үзүүлдэг том биш, дунд хэрийн компаниудыг үйлчлүүлэгчдийн хүрээнд оруулж болно.
  • Мэдээлэл хадгалах, боловсруулах төвийн үйлчилгээ үзүүлэгчийн дэд бүтцийн үйлчилгээ  (IaaS) –г сонгож  Microsoft Azure-г давхар ашиглан,  програмын шийдэл төвлөрүүлэн ажиллаж болно.
  • Серверийн удирдлагын бий болгосон боломж, эзлэхүүнд тулгуурлан програмын үйлчилгээ үзүүлэхийн тулд аутсорсингийн компанийн удирдлага, мониторингийн дор Microsoft-ын бүтээгдэхүүнүүдийг  суулган ашиглана. Цаашид аутсорсингийн компани эцсийн хэрэглэгчийн нэрийн өмнөөс зохицуулалт, туршилт, мэдээлэл боловсруулах төвийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг хийх болно.
  • Өөрийн үйлчлүүлэгч нарт бүтээгдэхүүнийг үйлчилгээ хэлбэрээр санал болгохын өмнө дотоод туршилт болон  бүтээгдэхүүнийг шалгах ажлыг хийх хэрэгтэй.
  • Та бүхний зохицуулалт, хяналт дор эцсийн хэрэглэгчид байрласан серверүүдэд Microsoft-ын бүтээгдэхүүнүүдийг суулгах болно.
  • Microsoft –ийн бүтээгдэхүүний 50 хүртэл хэрэглэгчийн үзүүлэх хувилбарыг хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчид 60 хоногийн туршилтын хугацаагаар олгож болно.
  • Өөрийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц зарим харилцагчийг нэгдсэн зөвшилцлийн хүрээнд оруулж болно.
  • Боловсролын салбарын эцсийн хэрэглэгчидэд тусгай үнийг санал болгон хамтран ажиллаж эхлэх хэрэгтэй.
  • Microsoft Business and Services Agreement (MBSA)-ийн тусламжтай лицензжүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчилж болно. MBSA зөвшилцөлтэйгээр та  гурван жил тутамд илүү товч бөгөөд энгийн SPLA зөвшилцлийг хийж болно. Энэ нь мөн Premier болон Professional дэмжлэг авах үйл ажиллагааг хялбарчлах болно.

Хөтөлбөрийн дагуу лицензжүүлэх загварууд

SPLA зөвшилцлөөр зөвшилцлийн хүчинтэй байх бүх хугацааны туршид үйлчлэх түр хугацааны (захиалгын лиценз) олгогдоно. Та өөрийн үйлчлүүлэгч нарт Microsoft-ын лицензтэй бүтээгдэхүүнийг дор дурдсан загваруудаар санал болгож болно.

 

  • Захиалагчдын тоогоор. SAL (Subscriber Access License, захиалагчийн хандалтын эрхийн лиценз) нь лицензжүүлсэн бүтээгдэхүүнд хандах эрх авах боломжтой болон өөр байдлаар түүнийг ашиглах ганцаарчилсан хэрэглэгч болон төхөөрөмж бүрт байх шаардлагатай.
  • Процессорын тоогоор. Энэ загварын хүрээнд процессорын  лиценз (Processor License) нь уг процессорт суулгасан програм хангамжид хязгааргүй тооны хэрэглэгч хандахыг зөвшөөрдөг.
  • Цөмийн тоогоор.  Цөмийн тоогоор лицензжүүлэх Core License (CL) нь тодорхой тооны биет цөм бүхий серверт суулгасан  серверийн програм хангамжид хязгааргүй тооны хэрэглэгчийг хандах боломж олгодог.
  • Хост бүтцүүд болон Зочин үйлдлийн системээс тогтсон системийг лицензжүүлэх. Энэ загварын лицензжүүлэлтийн дагуу хост- лиценз болон зочин үйлдлийн системт зориулсан лицензийг авах шаардлагатай болдог. Хост-лицензүүд “хост- бүтцүүд” буюу нэгдсэн блок байдлаар ашиглагдан, виртуал орчныг үүсгэн, сүлжээний боломжуудыг өргөтгөн, вэб сайт, файлын үйлчилгээ үзүүлж буй  үйлдлийн системийн биет болон виртуал орчин (OSE) цогц бүрдэлд зориулагдах юм. Зочин үйлдлийн системийн лиценз нь зочин виртуал  OSE-д зориулагдана.
  • Зарим төрлийн бүтээгдэхүүнийг лицензжүүлэх онцгой загвар.

Програм хангамжийн интернет худалдааны 2015 оны тэргүүлэгч компани болохын хувьд Softline нь компаниудад Microsoft –ийн SPLA хамтрагч болох болон үүлэн технологийн чиглэлд алхам хийхэд  тусалдаг. Тэдгээр нь өнөөдөр үүлэн технологийг дотоодын ч гадаадын ч захиалагчдадаа зориулан амжилттай ашиглаж байна. Та бүхэн хөтөлбөрт оролцох тухай зөвлөгөө авахын тулд Softline –ны мэргэжилтнүүдэд хандаарай.