/
x

Үндсэн / Шийдэл / Мэдээллийн аюулгүй байдал / Мэдээллийн хамгаалалт

Мэдээллийн хамгаалалт

DLP

DLP  (Data Leak Prevention) системийн үүрэг нь –байгууллагын хил хязгаараас гарч буй  мэдээллийг хянах юм. DLP шийдэл нь мэдээллийг таних болон ангилах цогц аргачлал болон шалгах аргууд бөгөөд байгууллагын хил хязгаараас гадагшаазөвшөөрөлгүй  мэдээллийг илгээхийг оролдох үед эдгээр объектуудад анхааруулга өгөхөөс эхлээд блоклох хүртэл төрөл бүрийн дүрэм, горимоор (аюулгүй байдлын бодлого) үйлчилдэг.

DLP шийдэл шуудан, вэб трафик, мэдээлэл солилцох програмууд, үүлэн хадгалалт, мэдээлэл хадгалах зөөврийн төхөөрөмж зэргийг шинжлэн үздэг. Мэдээллийг олж авах хоёр төрлийн аргачлал байдаг нь  байгууллагын хариуцлагат нэгжийн хяналт, мэдэгдэл зохицуулалт эсвэл мэдээлэл нууцлалын зэрэглэлтэй бол илгээх оролдлого хийх, хэвлэхээр гаргах, зөөврийнUSB-д хуулах оролдлого хийх үед шууд блоклох арга хэмжээ авдаг.

Бид эдгээрээс танд хамгийн оновчтой аргачлалыгсонгоход тань туслах ба хэрхэн зөв хослуулах талаар зөвлөгөө өгөх болно. Ингэснээрта ажиллахад хялбар, бүрэн хэмжээний системийн удирдлагын, тайлангийн болон баталгаажуулалтын сантай ажиллах зэрэг тусгайлсан техникийн мэдлэг ур чадвар шаардахгүй, мөн аюулгүй байдалтай холбогдсон зөрчил саатлыг мөрдөн тогтоох чадвартай   удирдлагын системтэй болох болно. 

IRM

DLP системийн хамгийн үр өгөөжтэй нэг нэмэлт боломж бол IRM буюу Information Right Management юм. IRM нь байгууллагын дотоод мэдээлэлд нэвтрэх эрхийг хязгаарлах, мэдээлэлд хандсан бүх түүхийг сэргээх боломж бүрдүүлдэг.

Хэн ямар файл нээсэн, ямар үйлдэл хийсэн (унших, засах, хэвлэх, илгээх), хэзээ, хаанаас (байгууллагын дотоод сүлжээнээс, гаднаас, ямар IP хаягаас) гэх мэт хүссэн мэдээллээ IRM системээс авах боломжтой. Ингэснээр байгууллагын дотоод сүлжээнд байрлах онц чухал, нууц мэдээллүүдээ ажилчид, хамтрагч нартай солилцоход хяналт тавьж хамгаалах юм.

Аюулгүй өгөгдөл солилцоо

Бүх байгууллагуудын ажилтнууд нэг нь нөгөөдөө эсвэл хамтрагчдадаа томоохон хэмжээний файлуудыг дамжуулах эсвэл хүлээн авдаг. Өгөгдөл солилцооны бас нэг чухал асуудал бол – харилцаа холбооны системээр дамжуулан текст, дуут, дүрс бүхий зурвас мэдээ илгээх явдал юм.

Softline танай байгууллагад аюулгүй мэдээлэл солилцох дараах шийдлүүдийг санал болгож байна:

  • Төвлөрсөн мэдээлэл солилцоо:өгөгдөл файлууд байгууллагын сервер эсвэл үүлэнд аюулгүй найдвартай хадгалагдана;
  • Харилцаа холбооны найдвартай систем: дамжуулж буй мэдээлэл (файл, текстэн, дуут болон дүрстэй зурвас) байгууллагын төхөөрөмжид ч, интернетэд ч найдвартай хамгаалагдана. 

Мэдээллийн ангилал

Мэдээлэл хамгаалах үйл ажиллагааны хамгийн эхний алхам бол түүнийг ангилан ялгах явдал юм. Чухам ямар өгөгдлүүд нууцад хамаарагдах, хамгаалалт шаардлагатай болохыг файл, захидал нэг бүрчлэн тодорхой нарийвчлан тогтоох хэрэгтэй. Үүнд тусгай програм хангамж ашигладаг: бизнес хэрэглэгчийн оролцоотойгоор автоматаар мэдээллийг ангилах тодорхой ангиллын систем гэж байдаг.

Нэвтрүүлж буй мэдээлэл хамгаалах хэрэгслийн хүрээнд зөвхөн зайлшгүй хамгаалах шаардлагатай мэдээллүүд орох болно. Эдгээр файлуудад нууцын зэрэглэлийн дардас тавигдах бөгөөд энэ нь тэдгээрийн алдагдах эрсдэлийг бууруулна. Учир нь ажилтнууд ямар зэрэглэлийн файлтай ажиллаж байгаагаа ойлгож мэдэх болно.