/
x

Үндсэн / Шийдэл / Мэдээллийн аюулгүй байдал / Сүлжээний хамгаалалт. ATP

Сүлжээний хамгаалалт. ATP

Шинэ үеийн Галт Хана.

Хуучны Галт ханууд сүлжээний трафикийг порт болон хаягаар л шүүлт хийж хангалтгүй ажилладаг байсан. Тэдгээрийн орчин үед орлох хувилбар нь  хамгаалалтын бүх боломжуудыг агуулсан цогц брандмауэр болсон бөгөөд эдгээрт – халдлагаас урьдчилан сэргийлэн илрүүлэх систем, галт хана, VPN, вирусийн эсрэг програм, антиспам, контентын шүүлтүүр, ачаалал тэнцүүлэгч, тайлангийн хэрэгслүүд болон DLP багтдаг. Энэхүү галт хануудпрограм хангамжийн шийдэл хэлбэрээр болон програм-техникийн цогц UTM (Unified Threat Management) хэлбэрээр гаргасан байдаг. Орчин үеийн брандмауэрүүд нь нэгдсэн төвөөс удирдагдах бөгөөд яг ямарпрограм хангамж, хэрэглэгчид трафик урсгал бий болгож байгааг тогтоох боломжтой.

Зорилтот халдлага болон “тэг өдрийн” халдлагаас хамгаалах

Орчин үеийн кибер халдлагууд ихэнхдээ банк, худалдаа, үйлдвэрлэл, төрийн байгууллагууд, интернет дэлгүүр гэх мэт  тодорхой салбаруудыгчиглэсэн байдаг. Ийм төрлийн халдлагуудын давтагдашгүй шинж чанар нь сонгодог хэлбэрийн хамгаалалт болох антивирус, галт хана, IPS, шуудангийн болон интернет гарц болон бусад хэрэгслийг хялбардавах чадвартай байдаг. Гэмт этгээдүүдийн эцсийн зорилго нь – мөнгө хулгайлах, тагнуул хийх, луйвардах, үйлдвэрлэлийг зогсоох, тоног төхөөрөмжийг ашиглалтаас гаргах зэрэг байдаг.

Бид орчин үеийн халдлагыгилрүүлэх (“элсэн хайрцаг”, аюул илрүүлэгч, ажлын компьютер, төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг шинжлэх) тусгайлсан хэрэгслүүдийг нэвтрүүлэх үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн зорилтот халдлагын эсрэг үр ашигтай, зайлшгүй шаардлагатай хариу үйлдлүүдийг хийж гүйцэтгэх (зөрчил, будлианыг шинжлэх, сүлжээний халдварыг саармагжуулах, халдлагаас урьдчилан сэргийлэх, дахин зөрчил, будлиан гарах боломжийг хаах) үйлчилгээг санал болгож байна.

Firewall management

Том хэмжээний, олон салаа сүлжээнд олон тооны өөр өөр үйлдвэрлэгчдийн програмын болон техникийн галт хана буюу Firewall–уудыг суурилуулсан байдаг ба энэ тохиолдолд эдгээрт зориулсан дүрэм, журам, хориглолт болон бусад тохиргоонуудын онцлогууд  нь бүтцийн хувьд зөрчилтэй, будлиан үүсэх талтай. Брандмауэрүүдийн шинжилгээ, бүтцийн хяналт болон удирдлагын аудитын тусгай шийдлийг нэвтрүүлэх нь ажлын бий болсон нөхцөл байдлыг нягтлан, үйл явцыг зөв голдиролд оруулан зохицуулж, оновчтой удирдлагыг бүрдүүлэх боломж олгоно.

Бид энэхүү ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж бүрэн боломжтой. Бид зөвхөн шийдлийг нэвтрүүлэх төдийгүй дүн шинжилгээ хийж, эргэлт холбоосууд болон чиглэл, гарцын зөрчилтэй хэсгийг тогтоон, оновчтой бүтэц бүрдүүлэх шинэ саналыг боловсруулна. Үүний үр дүнд та удирдлагын консолиос зохицуулалт хийх боломж бүхий  ил тод, эмх замбараатай тохируулсан сүлжээтэй болох болно.