/
x

Үндсэн / Шийдэл / Програм хангамж / Лицензийн түрээсийн үйлчилгээ

Лицензийн түрээсийн үйлчилгээ

Програм хангамжийн лицензийг түрээслэх нь хэрэглэгчдэд өөрийн бизнес, үйл ажиллагаандаа лицензтэй програм хангамжуудын хамгийн шинэ хувилбаруудыг ашиглах, тэдгээрийг тухай бүрийн шинэчлэлтийг хүлээн авч байх боломжийг олгодог. Та нэг удаагийн бүрэн төлбөр төлж лицензийг авахын оронд сар бүр эрх эзэмшигчийн төлбөр төлөх замаар програм хэрэгслийг ашиглах эрхтэй болох юм.Ингэснээр  мэдээллийн технологид оруулах хөрөнгө оруулалтын зардлаа хэмнэх төдийгүй түрээсэлж буй програм хангамжийн 99.5% хүртээмжтэй байх боломжийг олж авна.

Програм хангамжийн лицензийг түрээслэх үйлчилгээ нь лицензтэй програм хангамжийн бүх давуу талуудыг ашиглаж байх хүсэлтэй, гэхдээ тэдгээрийн байнгын шинэчлэл, хууль ёсны эрхийн төлөө төлөх зардлыг хэмнэх сонирхолтой байгууллага, компаниудад зориулан  тусгайлан гаргасан үйлчилгээний төрөл юм.

Хэрэв та дараах төрлийн үйлчлүүлэгч бол энэ үйлчилгээнүүд танд зориулагдсан гэж үзэж болно:

  • Охин компаниуд болон дэд түвшний бүтэцтэй томоохон компани, салбарын мэдээллийн технологийн нэгж
  • Харилцаа холбооны  компани
  • Холбооны оператор
  • Интернетийн үйлчилгээ үзүүлэгч
  • Web-хостингийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглээний програм хангамж түрээслэгч
  • Дата төвийн үйлчилгээ үзүүлэгч
  • Системийн зохицуулалтын үйлчилгээ үзүүлэгч
  • SaaS загварын шийдлийн програм хангамж боловсруулан худалдаж буй бие даасан програм хангамж боловсруулагч

Програм хангамжийн лицензийг түрээслэхийн давуу талууд

  • Хууль ёсны эрх бүхий програм хангамжийг суулгасан компьютерт төдийгүй интернет гаралттай ямар ч цэгээс  ашиглах боломжтой болох
  • Зөвхөн ашиглаж буй програм хангамждаа төлбөр төлөх
  • Цаг тухай бүрд нь, үнэгүйгээр програмын шинэчлэлт, сайжруулалтыг авч байх
  • Яг энэ цаг үед таны бизнес, үйл ажиллагаанд шаардлагатай програм, серверийн бүрдлийг цуглуулан авах
  • Нэг удаад томоохон зардал гаргахаас татгалзах
  • Програм болон үйлчилгээний хууль ёсны эрхтэй байх зардлаас  жилд 50% хүртэл хэмнэлт гаргах
  • Мөн лиценз бүхий програм хангамж нь өөрийн хэрэглэгчдээ санхүүгийн эрсдэлийг багасгах  олон тооны давуу талыг олгож байдгийн дотор боловсруулагчийн зүгээс үзүүлэх техникийн дэмжлэгийг цаг тухайд нь авч чадах итгэл үнэмшил өгч байдагт анхаарал хандуулах хэрэгтэй

Softline байгууллага, компаниудад лиценз түрээслэхтэй холбогдсон дараах боломжуудыг санал болгож байна:

Microsoft SPLA

Үйлчилгээ үзүүлэгч Microsoft SPLA  (Microsoft Services Provider License Agreement) –тай хийх лицензийн зөвшилцөл нь үүлэн тооцооллын технологиор дамжуулан хэрэглээний програм хангамжийн үйлчилгээ авах болон Microsoft платформд эцсийн хэрэглэгчдийн төлөө бий болгосон бусад үйлчилгээг авахаар төлөвлөсөн байгууллагад зориулсан байдаг. Энэ нь вэб-сайтын хостингийн, програм хэрэгслийн, мэдээ солилцох хэсгийн болон дэд бүтэц бүрдүүлэх зэрэг үйлчилгээ юм

Citrix CSP

Citrix Service Provider Program нь Softline-ийн хамтрагчдад өөрийн захиалагчдадаа сар бүрийн төлбөр төлөх байдлаар Citrix-ийн програм хангамжид хандах эрх олгох боломж олгодог.

Veeam VCSP

Veeam Cloud & Service Provider program –д оролцох нь хамтрагчдад  Veam –ийн үндсэн програм хангамжуудын өргөн хүрээний үйлчилгээг хэрэглэгчдэд олгох, тухайлбал өгөгдөл хамгаалах, мэдээллийн нөөц бүрдүүлэх, зохицуулах, Veeam-ийн хяналт, шинжилгээний болон виртуал орчны үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх үйлчилгээнүүдийг авах боломж олгодог.

VMware vCloud Air Network Program (урьд нэр нь VSPP)

Эцсийн хэрэглэгчид хостингийн үйлчилгээ үзүүлдэг. VMware шийдэлд тулгуурлан өөрийн үүлэн технологийн бүтцийг бий болгох болон ийм шийдлийг эцсийн хэрэглэгч түрээслэх боломж олгодог.