/
x

Үндсэн / Шийдэл / Програм хангамж / Офисын програмууд

Офисын програмууд

Офисын програм хангамжууд  нь – ажлын байранд хийж гүйцэтгэдэг үйл ажиллагааны  зүйрлэшгүй туслагчид байдаг. Эдгээр утилитууд (иж бүрдэл програм хангамжийн тодорхой зориулалт бүхий хэсэг)    нь ажлын байранд хийгддэг нүсэр ажиллагааг хамгийн оновчтойгоор хөнгөвчлөх зориулалттай бүлэг програмын хэрэгслүүд юм.

Аливаа албан ажлын хэрэгцээнд ашиглах багц програм хэрэгслийн стандарт бүрдэлд дараах зүйлс ордог:

  • текст төрлийн баримт бичиг боловсруулагч;
  • электрон хүснэгтийн;
  • электрон шуудангийн;
  • ажил зохион байгуулалтын.

Microsoft корпораци нь офисын багц програм боловсруулагчдын тэргүүлэгчдийн нэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяар бараг л ажлын байр бүрд ашиглагдаж байдаг. Офисын ажилтнууд өдөр тутмын ажилдаа текст буюу баримт, бичиг хэлбэрийн файл боловсруулагч, бүтэцлэгдсэн өгөгдлийг хадгалах болон зохион байгуулах, тооцоолол хийх програмуудаас гадна илтгэл,  танилцуулга бэлтгэх, хийх (Power Point), олон төрлийн орчуулагчид, баримт эргэлтийн зориулалтын, мэдээллийн сан үүсгэх, ашиглах, дүрс, зургийн програм хэрэгслийг байнга хэрэглэх болдог.

Офисын дээрх програмууд нь ажлын байрны олон үйл ажиллагааг автоматжуулахад тусалдаг. Сүүлийн үеийн програмууд баримт бичгийн тодорхой загвар бүтцийг үүсгэх, электрон шуудангийн илгээмжийг шууд илгээх зориулалтын хэрэгслээр ч хангагдсан байх болсон байна.  

Энэ хүрээний хамгийн өргөн ашиглагдаж буй програмын бүтээгдэхүүнүүд нь: