/
x

Microsoft Office 365

Office 365 – Олон улсын програм хангамжийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Microsoft корпорацийн албан ёсны бүтээгдэхүүн юм. Энэ програм энгийн, ашиглахад таатай, аюулгүй бөгөөд үнэлгээний төлөвлөлт нь албан байгууллага, компанийн үндсэн хэрэгцээ шаардлагыг тусгайлан тооцож хийгдсэн байдаг. Office 365-тай болсноор та өдөр тутмын энгийн ажлын ачааллаасаа чөлөөлөгдөж, хэмнэсэн  цаг хугацаагаа  илүү чухал асуудлаа шийдэхэд зориулах боломжтой болох болно.

Office 365 нь Microsoft Office-ийн иж бүрдэлд багтах, интернетэд заавал холбогдолгүйгээр хэрэглэгчийн бүх төхөөрөмжид (Windows эсвэл Mac үйлдлийн систем бүхий 5 хүртэл компьютер,  5 хүртэл планшет болон  IPad, 5 хүртэл гар утас түүний дотор  iPhone, Android, Windows Phone -той) ажиллах дараах програмуудыг өөртөө багтаасан байдаг: Word, Excel, PowerPoint, Outlook, Publisher и OneNote. Түүнчлэн энэ багцад 1 терабайт эзлэхүүн бүхий үүлэн тооцооллын хадгалагч OneDrive, үнэ төлбөргүй техник туслалцаа, зөвлөгөө болон бусад олон зүйлс багтдаг.

Office 365-н давуу талууд

Microsoft Office 365 бүтээгдэхүүний багцуудыг байгууллагын хэрэгцээ  шаардлагад нийцүүлэх зорилгоор хэд хэдэн төрлийн хувилбараар санал болгож байна.  

Та тохиромжтой хувилбараа сонгох, Office 365 -н дэлгэрэнгүй боломжуудын талаарх мэдээллийг info.mn@softline.com  эсвэл 75850765 дугаарын утсаар лавлана уу. 

Хэрэглэгчдийн сэтгэгдэл
Э.Гансүх

“Манайх дотоод процессоо хялбарчлан оффисийн програмуудаа лицензжүүлэх шаардлага тулгараад байсан ба үүнийг Софтлайн компани O365 лиценз нийлүүлэлт ба түүний тохиргоо үйлчилгээ үзүүлж хамтран амжилттай шийдэж чадсан.”