/
x

Үндсэн / Шийдэл / Програм хангамж / Үйлдлийн систем

Үйлдлийн систем

Үйлдлийн систем (OS) – нь компьютерийн дотоод нөөц боломжуудыг удирдах болон хэрэглэгчтэй харилцан ажиллах үйл ажиллагааг зохицуулахад зориулагдсан цогц програм хангамж юм. Ашиглах чиглэл, салбар болон удирдаж зохицуулах компьютерийн нөөц, боломжоос хамааран үйлдлийн системийг десктопын (ширээний), зөөврийн,  болон сервер (“толгой”) компьютерийн гэж ялгадаг.

Өнөөгийн байдлаар хамгийн өргөн тархсан үйлдлийн системүүд нь  Microsoft Windows, Linux болон Unix байна.

Эдгээрээс Microsoft Windows нь хэрэглэгчдийн ашиглаж буй тоо хэмжээ буюу тархсан байдлаараа   дэлхийд эхний байрыг эзэлдэг. Уг үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар нь (2015 онд гарсан) Windows 10 юм. Хийж гүйцэтгэх боломж функцээсээ хамааралтайгаар энэ үйлдлийн системийн Home, Pro, Enterprise болон Mobile гэсэн хэлбэрүүд бий. Харин серверийн хэлбэрийг нь Microsoft – Windows Server гэдэг.

Харин  Linux и Unix үйлдлийн системүүд нь үнэгүй, гэхдээ өөрийн эзэмшигчийн нэрээр тараагдах зохицуулалттай, нээлттэй болон хагас нээлттэй эх код бүхий програм хангамжийн бүл юм.  Ихэндээ серверийн үйлдлийн систем байдлаар ашиглагддаг боловч десктопын төрөл нь ч хангалттай гэхээр тархсан байдаг.

Нэрд гарсан бүтээгдэхүүнүүд:     /   Майкрософтын олон нийтийн өргөн ашигладаг болсон бүтээгдэхүүнүүд нь:/

Microsoft Windows 10

Microsoft Windows 8.1 OEM

Microsoft Windows Server Standard 2012 R2

Microsoft Windows 10 OEM

Microsoft Windows Server CAL

Microsoft Windows Small Business Server CAL зэрэг юм.