/
x

Үндсэн / Шийдэл / Програм хангамж / Системийн програмууд

Системийн програмууд

Системийн програм хангамжууд нь компьютерийн системийн бүрдлүүд болох процессор, шуурхай санах ой, оролт-гаралтын төхөөрөмж, сүлжээний болон бусад  хэрэгслүүдийг удирдан зохицуулдаг. Хэрэглээний   програм хангамжтай харьцуулахад системийн програм хангамжууд нь практик тодорхой ажил үйлдлийг хийхэд бус харин бусад програмуудыг ажиллахад техник хангамжийн боломж, нөөцүүдийг удирдан зохицуулах үйлчилгээ үзүүлдэг.

Системийн утилитуудын сонголт олон талаасаа компьютерт суурилуулсан үйлдлийн систем, байгууллагын  хэмжээ, сүлжээний бүтэц, зохион байгуулалтаас хамаардаг.

Сүүлийн үед биеийн дэд бүтцийг виртуалчлах арга өргөн дэлгэрч байна.  Энэ хүрээнд Microsoft болон VMware нь гүйцэгдэшгүй тэргүүлэгч болсонд тооцогдож байдаг.

Зөв сонгон авсан шийдэл, түүний дээр системийн тохируулгын програм хангамж, иж бүрдлүүдийн оновчтой тохируулга, харилцан уялдаа, интеграци нь өндөр хурд, бүтээмжтэй байдал, хэрэглэгчийн болон системийн програм хангамж цаашилбал мэдээллийн дэд бүтцийн бүхий л үйл ажиллагааны тогтвортой байдлыг бүрдүүлдэг.