/
x

Үндсэн / Шийдэл / Виртуалчлал

Виртуалчлал

Виртуалчлал бол дэд бүтцийг оновчлолын загварын дагуу динамик түвшинд шилжүүлэх үндсэн арга юм. Виртуалчлалын үндсэн давуу тал бол бизнесийг эзэмших ерөнхий зардлыг бууруулах, хүртээмжтэй болон уян  хатан  байдлыг нэмэгдүүлэх явдал юм.

Виртуалчлал нь мэдээллийн технологийн нөөцүүдийг хамгийн чухал, уян хатан, динамик орчин байдлаар зохицуулах боломж олгодог. Хэрэглээний програм хангамжууд илүү үр ашигтай ашиглагдаж, хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардал мэдэгдэхүйц буурч, мэдээллийн технологийн орчны шуурхай хариу үйлдлийн хурд виртуалчлагдсан үед эрс нэмэгдэнэ. Түүнээс гадна хамгийн бага алдагдалтайгаар хэрэглээний програм хангамжуудыг тохируулж, үйлчилгээний түвшин, мэдрэх хугацааг нарийвчлан тогтоож, мэдээллийн аюулгүй байдлын бодлогын   болон хүртээмжтэй байдлын түвшин дээшилнэ.

Softline нь бүх үндсэн виртуал платформ үйлдвэрлэгчидтэй хангалттай сайн түвшний хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд виртуал орчны удирдлага, аюулгүй байдлыг хангах, серверт шууд холбогдсон хэрэглэгчдийн болон өгөгдөл хадгалах системтэй  холбогдох шийдлүүдийг нийлүүлэгч юм.

Компани серверүүд, ажлын байрны компьютерүүд, хэрэглээний програм хангамжуудыг виртуалчлах болон виртуал орчны удирдлага, зохицуулалтын болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах VMware, Citrix, Microsoft, Redhat зэрэг платформд суурилсан  өргөн хүрээний төрөлжүүлсэн шийдлүүдийг санал болгож байна.

Хэрэгжүүлсэн төслүүд, чиглэлээр Виртуалчлал (2)

  • Үндэсний Дата Төвийн виртуалчлал ба сайжруулалт

    Үндэсний Дата Төвийн виртуалчлал ба сайжруулалт

    Үндэсний Дата төвд серверүүдээ ашигтай ажиллуулах шаардлага гарсан. Softline Asia компанийн мэргэжилтнүүд Vmware Vshpere төвлөрсөн удирдлагын системээр дамжуулан тухайн серверийн хүчин чадлыг хүссэн хэмжээгээр өөрчлөх боломжтой шийдлийг санал болгон нэвтрүүлэлтийн ажлыг хйиж гүйцэтгэсэн.

    Жүр Үр ХХК-н Microsoft Windows Server, Active Directory хэрэгжүүлэлтийн үйлчилгээ

    Жүр Үр ХХК-н Microsoft Windows Server, Active Directory хэрэгжүүлэлтийн үйлчилгээ

    Microsoft Windows Server 2012 R2 үйлдлийн систем дээр суурилсан Hyper-V боломжийг ашиглан нэмэлт виртуал сервер үүсгэн ашиглаж байгаа ба компьютер болон ажилчдын user account мэдээлэлийг төвлөрүүлэн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг нэгдсэн байдлаар удирдах боломжтой болсон.