Байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлж, салбар нэгжүүд нэмэгдэхийн хэрээр компьютер хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, тэдгээрийг байнгын IT-н сервис үйлчилгээгээр хангаж, удирдах, тоног төхөөрөмжийн болон програм хангамжийн инвентеризаци хийх зайлшгүй шаардлага тулгардаг. Гэвч хэрэглэгч бүр дээр очиж үйлдлийн систем шинэчлэх, програм хангамжийн бүртгэл явуулах, програм суулгах, active directory-д байгаа хэрэглэгчийн нууц үгийг дахин тохируулах гэх мэт өдөр тутмын IT-н механик үйлчилгээнд маш их цаг, хүн хүч зарцуулдаг. Иймд захиалагч байгууллага IT үйлчилгээгээ автоматжуулах замаар IT-н нөөцөө оновчтой, үр ашигтай зарцуулах шийдвэрийг гаргасан юм.
Softline компанийн инженер техникийн мэргэжилтнүүд тус банкны IT үйлчилгээг автоматжуулах Microsoft корпорацийн System Center Configuration Manager, System Center Service Manager, Orchestrator шийднэл нэвтрүүлэх ажлыг санал болгосон.
Энэхүү системийг нэвтрүүлснээр нэг цэгээс бүх компьютер, серверт системийн шинэчлэл хийх, хэрэгцээт програм хангамжийг суулгах зэрэг цаг хэмнэх, IT үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын IT нарын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үр өгөөжийг хүртэх юм.
Мөн хэрэглэгчийн нууц үг, аккаунт сэргээх, шинээр үүсгэх үйлчилгээг удирдлагын хэсгээс түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой. SCSM-д ирсэн хүсэлтийг гүйцэтгэхийн тулд Orchestrator ашиглан хийгдэх ажлуудыг автоматаар хийж гүйцэтгэнэ. Хэрэглэгчдэд хэрэгцээт програм хангамжийг суулгах зэрэгт сүлжээний bandwidth-н хэмжээ чухал үүрэгтэй тул сүлжээний ачааллыг зохицуулах үүднээс ажлын бус цагаар ажиллах горимыг мөн тохируулж өгсөн.
System Center Configuration Manager, System Center Service Manager, Orchestrator шийдлийг нэвтрүүлснээр дараах үр дүнг өгөөжийг хүртэх юм. Үүнд:
- Захиалагчийн бүх салбар нэгжийг хамарсан бүрэн тохируулсан, өргөтгөх боломжтой ажлын станцын удирдлагын систем
- Захиалагчийн дотоод сүлжээгээр дамжуулан үйлдлийн систем, програм хангамжийн суулгалт, шинэчлэл, тохиргоо хийх автоматжуулсан систем. Үүний үр дүнд МТ-ийн мэргэжилтнүүдийн хэрэглэгчийн ажлын байрыг бэлтгэх ажилд зарцуулах цаг хугацаа, ажлын ачаалал эрс багасна.
- Нэг дор 1000 гаруй ажлын станцийн програм хангамжийн хэрэглээ, IT хөрөнгийн тооллогын бүрэн мэдээллийг авч хяналт тавих боломж.
- Хэрэглэгчийн компьютерт хэрэглээний програмууд суулгах, нууц үгийг шинэчилж, хэрэглэгчийн бүртгэлийг идэвхжүүлэх, ADDS дээр аккаунтууд үүсгэх зэрэг өдөр тутмын ажлуудын автоматжуулсан систем. Энэхүү систем нь захиалагчийн IT үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг олгож буй юм.
Хэрэв та байгууллагадаа нэгдсэн удирдлагын системийг хэрэгжүүлэхийг хүсэж байвал Softline компанийн мэргэжилтнүүдтэй 7585-0765 дугаарын утсаар холбоо барина уу.