ШИЙДЭЛ
Үйлчлүүлэгч байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн шийдэл нэн шаардлагатай байсан. Энэ нь МТ-н хэлтэсд ажлаа төлөвлөх, томоохон үндсэн асуудлуудад анхаарал хандуулахаас илүүтэйгээр өдөр тутмын нэгж компьютерын үйлчилгээнд их хэмжээний хугацаа зарцуулдаг байсан. Softline Asia компанийн техникийн баг Active Directory суулган тохиргоо үйлчилгээ үзүүлж байгууллагын ажилчид болон компьютеруудын мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлж, нууц үгийн болон group policy хэрэгжүүлсэн.
ҮР ДҮН
Компьютер болон ажилчдын байгууллагын хэрэглэгчийн эрхийн мэдээллийг /user account/ төвлөрүүлэн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг нэгдсэн байдлаар удирдах боломжтой болсон.
ХЭРЭГЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭГДЭЛ
"Гарцуурт компани нь Софтлайн Азия компанитай 5 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж байна. Софтлайн Азия компаниас Active Directory хэрэгжүүлэлтийн үйлчилгээг авснаар байгууллагынхаа МТ-н бодлого, дүрэм журмыг тодорхой болгон хэрэгжүүлэх суурь болж өгсөн."
МТ ахлах инженер Н.Мөнхзул
"Манай 2 компани 2010 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө хамтран ажиллаж эхлээд 7 жил болсон байна. Энэхүү хугацаанд бидэнд хурдан шуурхай, найдвартай тусалж, дэмжиж, уян хатан байдлаар хамтран ажиллаж ирсэнд бид танай хамт олонд талархаж байна."
“Манайх дотоод процессоо хялбарчлан оффисийн програмуудаа лицензжүүлэх шаардлага тулгараад байсан ба үүнийг Софтлайн компани O365 лиценз нийлүүлэлт ба түүний тохиргоо үйлчилгээ үзүүлж хамтран амжилттай шийдэж чадсан.”
"Бид Vmware-н бүтээгдэхүүнийг ашигладаг ба Софтлайн компаниас тухайн програм хангамжын лицензийг худалдан авч тухайн бүтээгдэхүүний шинэ боломжуудыг ашиглан амжилттай ажиллаж байна."
"Софтлайн Азия” компанитай бид 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Microsoft, Kaspersky Lab, ESET, GFI, AVG, AVID үйлдвэрлэгчийн албан ёсны түнш бөгөөд тухайн баталгаат лиценз бүтээгдэхүүнийг холбогдох хууль журмын дагуу мэргэжлийн түвшинд, хурдан шуурхай нийлүүлэн, холбогдох үйлчилгээг үзүүлж хамтран ажиллаж байгаад баяртай байна.”
"Бид Касперский Лабортарийн бизнес шийдлийн бүтээгдэхүүнийг 5 жилийн хугацаанд ашиглаж байгаа бөгөөд энэхүү хугацаанд ямар нэгэн доголдол гархад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн түрхэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг."
"Софтлайн Азия компанийн тусламжтайгаар Microsoft Windows Server –н албан ёсны лиценз суурьлуулж, Техник туслалцааны үйлчилгээ авснаар Windows Server-н шинэчлэлүүдийг цаг тухай бүрт нь ашиглаж серверийн тасралтгүй ажиллагааг хангаж, компанийн group policy ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлаа хангах нэг томоохон алхам болсон."
"Манай сургууль мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд антивирусын програм хангамж авч ашигладаг. Боловсролын хөнгөлөлттэй үнээр лицензжүүлэлтэнд хамрагдуулж болосролын байгууллагын дэмжиж байдагт баяртай байна."
“Өнөөдөр төрийн байгууллагуудад албан ёсны бус хэрэглээний програм хангамж, үйлдлийн систем, вирусийн эсрэг програм ашиглах явдал байсаар байгаа нь мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Иймд манай байгууллага албан ёсны програм хангамж ашиглах үүднээс 2017 оны эхэнд Мicrosoft, Adobe Systems, Kaspersky Lab зэрэг компаниудын бүтээгдэхүүнүүдийг нээлттэй тендер шалгаруулалтаар “Софтлайн азия” ХХК-иас худалдан авсан. Тус компани гэрээнд заасны дагуу хугацаандаа, бидний шаардсан үзүүлэлттэй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсэн бөгөөд холбогдох техник туслалцаа, заавар, зөвлөгөөг сайн өгсөн гэж дүгнэж байна.
Цаашид “Софтлайн азия” ХХК-тай хамтран ажиллахад таатай байх болно.”
Манай байгууллагад компьютеруудын оффисын програмын лиценз бүрэн биш, программын хэрэглээний боломжууд хязгаартай байснаас гадна цахим шуудан байнга алдаа заадаг байсан хүндрэлүүдийг шийдэх Microsoft Office 365 шийдлийг Softline компани санал болгосон.
Microsoft О365 шийдлийг хэрэглэх болсоноор үр дүнг нь мэдэрч сэтгэл хангалуун байгаа.
Бусад ижил төстэй байгууллагуудтай харьцуулахад өгч байгаа мэдээллийн хувьд үнэн зөв хүртээмжтэй, хурдан шуурхай бодитой байдаг учраас бид Softline-г нийлүүлэгчээрээ сонгосон.