ШИЙДЭЛ
Бид захиалагчдаа Microsoft корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээ буюу MPSA лицензжүүлэлтийн хөтөлбөрийг санал болгон нийлүүлсэн. Энэхүү MPSA хөтөлбөрт хамрагдсанаар Windows үйлдлийн систем болон Office-ын програм мөн Windows серверийн програм хангамжийн лицензийг үнэ болон хэрэглээний уян хатан нөхцөлтэйгөөр ашиглах эрхтэй болох юм.
ҮР ДҮН
Зөвхөн хэрэгцээ шаардлагатай үедээ л худалдан авалтаа хийх бөгөөд нэгдсэн нэг гэрээний хүрээнд бүх бүтээгдэхүүн үйлчилгээний лицензүүдээ удирдах, ашиглах, хянах боломжтой болсон. Мөн дахин худалдан авалт хийх үед өмнөх гэрээний үнийн нөхцөл, хямдралууд хүчинтэй байх юм.