«Сос Медика Монголиа» олон улсын эмнэлэг нь яаралтай тусламж, өрхийн эмнэлгийн үйлчилгээний 10 гаруй жилийн туршлагад тулгуурлан Монгол улсад оршин сууж, ажиллаж амьдарч байгаа хүмүүс болон жуулчдад эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын чанарын өндөр түвшинд үзүүлж буй байгууллага юм.
Хэрэглэгчид тулгарсан асуудал, хэрэгцээ шаардлага
Тус байгууллагын компьютеруудад оффисын програмын лицензжүүлэлт бүрэн хийгдээгүй байсан ба энэ нь аливаа эрсдлүүдийг дагуулахаас гадна програмуудын нэмэлт боломжуудыг ашиглах боломжгүй байсан. Мөн цахим шуудан байнга алдаа зааж, хэдэн цагаар, цаашлаад хэдэн хоногоор хүлээж их хохирол амсдаг байсан. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс тус компанийн мэргэжилтнүүд файл хадгалалт болон нууцлалыг өндөржүүлэх шаардлагаар өдөр болгон нөөц хуулбарлалт бэлддэг байсан.
Шийдэл
Softline -н мэргэжилтнүүд дээрх асуудал хүндрэлийг бага зардлаар, хамгийн сүүлийн үеийн үүлэн шийдлээр шийдэхийг санал болгож Майкрософт корпорацийн Оффис 365 үүлэн шийдлийг нийлүүлж шаардлагатай техник үйлчилгээг үзүүлсэн. Төслийн хүрээнд хэрэглэгчийн бүх компьютеруудын оффисын програмууд хамгийн сүүлийн хувилбараар шинэчлэгдэж, домэйн нэрийн DNS тохиргоо болон хуучин мэйлүүдийг бүрэн шилжүүлэх ажлуудыг гүйцэтгэж эцэст нь мэргэжилтний зүгээс хэрэглээний талаар зөвлөгөөг өгсөн.
Үр дүн
Төслийн үр дүнд хэрэглэгчийн багийн хамтын ажиллагаа, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын түвшин сайжирсан бөгөөд лиценз, тоног төхөөрөмжинд гаргах нэмэлт зардлаа хэмнэж, хэрэгцээт програм хангамжийг нэг дороос албан ёсны лицензтэйгээр ашиглах болсон давуу талуудыг тус байгууллагын инженер дурьдаж байна.
Манай байгууллагад компьютеруудын оффисын програмын лиценз бүрэн биш, программын хэрэглээний боломжууд хязгаартай байснаас гадна цахим шуудан байнга алдаа заадаг байсан хүндрэлүүдийг шийдэх Microsoft Office 365 шийдлийг Softline компани санал болгосон.
Microsoft О365 шийдлийг хэрэглэх болсоноор үр дүнг нь мэдэрч сэтгэл хангалуун байгаа.
Бусад ижил төстэй байгууллагуудтай харьцуулахад өгч байгаа мэдээллийн хувьд үнэн зөв хүртээмжтэй, хурдан шуурхай бодитой байдаг учраас бид Softline-г нийлүүлэгчээрээ сонгосон.
“Өнөөдөр төрийн байгууллагуудад албан ёсны бус хэрэглээний програм хангамж, үйлдлийн систем, вирусийн эсрэг програм ашиглах явдал байсаар байгаа нь мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Иймд манай байгууллага албан ёсны програм хангамж ашиглах үүднээс 2017 оны эхэнд Мicrosoft, Adobe Systems, Kaspersky Lab зэрэг компаниудын бүтээгдэхүүнүүдийг нээлттэй тендер шалгаруулалтаар “Софтлайн азия” ХХК-иас худалдан авсан. Тус компани гэрээнд заасны дагуу хугацаандаа, бидний шаардсан үзүүлэлттэй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсэн бөгөөд холбогдох техник туслалцаа, заавар, зөвлөгөөг сайн өгсөн гэж дүгнэж байна.
Цаашид “Софтлайн азия” ХХК-тай хамтран ажиллахад таатай байх болно.”
"Софтлайн Азия” компанитай бид 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Microsoft, Kaspersky Lab, ESET, GFI, AVG, AVID үйлдвэрлэгчийн албан ёсны түнш бөгөөд тухайн баталгаат лиценз бүтээгдэхүүнийг холбогдох хууль журмын дагуу мэргэжлийн түвшинд, хурдан шуурхай нийлүүлэн, холбогдох үйлчилгээг үзүүлж хамтран ажиллаж байгаад баяртай байна.”
"Бид Vmware-н бүтээгдэхүүнийг ашигладаг ба Софтлайн компаниас тухайн програм хангамжын лицензийг худалдан авч тухайн бүтээгдэхүүний шинэ боломжуудыг ашиглан амжилттай ажиллаж байна."
"Бид Касперский Лабортарийн бизнес шийдлийн бүтээгдэхүүнийг 5 жилийн хугацаанд ашиглаж байгаа бөгөөд энэхүү хугацаанд ямар нэгэн доголдол гархад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн түрхэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг."
"Софтлайн Азия компанийн тусламжтайгаар Microsoft Windows Server –н албан ёсны лиценз суурьлуулж, Техник туслалцааны үйлчилгээ авснаар Windows Server-н шинэчлэлүүдийг цаг тухай бүрт нь ашиглаж серверийн тасралтгүй ажиллагааг хангаж, компанийн group policy ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлаа хангах нэг томоохон алхам болсон."
“Манайх дотоод процессоо хялбарчлан оффисийн програмуудаа лицензжүүлэх шаардлага тулгараад байсан ба үүнийг Софтлайн компани O365 лиценз нийлүүлэлт ба түүний тохиргоо үйлчилгээ үзүүлж хамтран амжилттай шийдэж чадсан.”
"Манай 2 компани 2010 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө хамтран ажиллаж эхлээд 7 жил болсон байна. Энэхүү хугацаанд бидэнд хурдан шуурхай, найдвартай тусалж, дэмжиж, уян хатан байдлаар хамтран ажиллаж ирсэнд бид танай хамт олонд талархаж байна."
"Манай сургууль мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд антивирусын програм хангамж авч ашигладаг. Боловсролын хөнгөлөлттэй үнээр лицензжүүлэлтэнд хамрагдуулж болосролын байгууллагын дэмжиж байдагт баяртай байна."